Дээр үед энэ хавцлаар 18 метрийн өндрөөс ус нь доош унадаг,
Улаанцутгалан гэж нэрлэдэг байсан юм гэж үр хүүхдүүддээ ярихаар болоод
байна. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт орших байгалийн
үзэсгэлэнт газруудын нэг Улаанцутгалангийн ус жилээс жилд татарч,
тасарсаар урсах нь нэгэнт өнгөрсөн бололтой. Өнгөрсөн жил
Улаанцутгаланг үзэж нүд хужирлахаар 13000 гаруй жуулчин зорьж байжээ.
Үзүүлэх юмгүй болсон жуулчны баазууд хүнгүй шахам байлаа. Арга ч үгүй
биз. Гадаадынхан түүх сонсох гэж бус байгалийн сайхныг л зорьдог.
Тэнгэр хур хайрласан ч энэ цутгалангаар ус унахаа нэгэнт өнгөрч. Энэ
жил хуурайшилт ихтэй байгаа ч цутгалангийн ус урсахгүй байгааг байгаль
руу "чихээд" байх нь утгагүй. Цутгаланг Битүүт, Чятрууны гол тэтгэдэг.
Орхон гол ус ихтэй үед Чятрууны гол руу салаалан урсдаг гэнэ. Битүүт,
Чятрууны голын эхэнд алт олборлож, модыг нь огтолсоор нэлээд хэдэн жил
боллоо. Тус сум төвийн хойд талаар Орхон гол урсана. Нутгийн Баруун,
Зүүн Сөдөтийн аманд Монгол газар алт олборлож байгаад Гацуурт компанид
лицензээ шилжүүлжээ. Тус компани алт угаасан усаа бороо орохоор Орхон
гол руу "хийчихдэг" болохоор ус нь улаанаар урсдаг хэмээн нутгийн иргэд
ярьж байв. Голоо хамгаалахын тулд "Орхоны туул хоолой" төрийн бус
байгууллагыг өнгөрсөн онд байгуулжээ. Гацуурт компани өнгөрсөн жил 2-3
усан буу ашиглан усны төлбөрт 16,5 сая төгрөг төлжээ. Гэтэл энэ жил үйл
ажиллагаагаа өргөжүүлж 7, 8 усан буу ашиглаж байгаа хэдий ч усны
төлбөрт 3,6 сая төгрөг төсөвлөсөн байж. Орон нутгийн удирдлагууд
багагүй хөөцөлдсөний эцэст найман сая төгрөг болгуулжээ. Тус компани нь
мөн л алт олборлосон газартаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт
огт хийдэггүй гэнэ. Хэсэгхэн газар мод тарьснаа жилийн жилд Улсын
мэргэжлийн хяналтынханд үзүүлдэг хэмээн нутгийн иргэд дурьдаж байсан.
Мөн тус компани Бат-Өлзий сумын малын бэлчээр даац газар болох
Билүүтийн аманд лиценз авсан нь малчдын эсэргүүцэлтэй тулгарчээ.
Орхон манай улсын том голд тооцогддог, таван аймгийн долоон сумыг дамжин 1000 гаруй км урсдаг байжээ. Гэвч Орхон гол бус горхи урсгалтай байна. Бороо орохоор усны түвшин нэмэгддэг. Орхон голыг Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрханы жижиг амнуудаас эх авдаг Их тээл, Өлзий тээл, Өлт, Шийрт, Гүүт зэрэг томоохон голоос гадна 29 жижиг гол горхи тэтгэдэг байна. Дээрх голуудаас одоо урсч байгаа нь Их тээл. Энэ голын эхэнд алт олборлоогүй. Цэнхэр сумын Хайрханы бусад ам нь усгүй болсноос Их тээлийн эргийн дагуу Номгон багийн малчид бараг тэр чигээрээ усаа бараадан зусланд бууцгаажээ. Нэг аманд олон өрх шавж бууснаас бэлчээрийн даац хүрэхгүй байгаа талаар малчид ярьцгааж байв. Алтан дорнод монгол уурхайн хотхоныхоо харалдаа ширгэсэн голын сайран дээр гүний худагтай. Өнгөрсөн жил нутгийн иргэдэд ус өгдөг байсан аж. Гэтэл энэ жил дангинатал нь цоожилчихсон байв. Хангай нутагт худаг гаргах цаг ирээд буй гэж үү. Голууд ширгээд хэдэн жил болсноос Орхоны тул, загас жараахай ч устахад хүрээд байгаа гэнэ. Ширгэсэн голуудын эхэнд Монгол газар компани 1999, Алтан Дорнод Монгол компани 2000 оноос алт олборлож эхэлсэн бөгөөд Монгол газар нь 20116 га Алтандорнод нь 6242 га талбайд олборлолт хийх "а" лиценз авчээ. Алт олборлох албан ёсны зөвшөөрөлтэйгөөр алтыг нь авч болох ч ухсан нүхээ бөглөөд, өвс ургамлыг нь тариад, голын гольдролыг бага ч атугай анх байсан шиг нь засах ёстой. Гэвч алт олборлогчид нөхөн сэргээлт хийгээгүй бөгөөд алтыг нь ялгах гэж арав гаруй метр гүн ухсан нүхээ тэр чигээр нь орхижээ. Ухсан нүх нь алт угаасан усаар дүүрэн байд учир хүн, мал унаж үхдэг гэнэ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард усанд нь нэгэн залуу унаж амь насаа алджээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат байсан нь тогтоогджээ.
Алтны компаниуд аймаг, сумын захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт багахан ч гэсэн хөрөнгө өгчээ. Монгол газар нэг тонн алтны нөөцтэй газраа "Алтай гоулд" компанид худалдсан байна. Тус компанийнхан үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө Цэнхэр сумын захиргаа, сургууль, эмнэлгийнхнээс юун дээр тусламж дэмжлэг авмаар байна гэж асуужээ. Харин тэд "Тусламж авчихаар нутгийн иргэд байгаль сүйтгэгчдээс авлига авлаа гээд байдаг юм. Уг нь дэмжлэг хэрэгтэй л байна, гэхдээ чадахгүй нь" гэж хариу сонсчээ.
Алт олборлогчид хэсэгхэн газар техникийн нөхөн сэргээлт хийсэн байсан. Уг нь техникийн нөхөн сэргээлт хийсний дараа биологийн нөхөн сэргээлт хийж байж байгаль бага ч болов сэргэх боломжтой болдог байна. Монгол газар компани өнгөрсөн жил Улсын мэргэжлийн хяналтынхан ирэх сургаар мод цавчиж, техникийн нөхөн сэргээлт хийсэн газраа хатгаад ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурч, авах ёстой "дүнгээ" хүртсэн гэнэ. Мөн олборлолтынхоо 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тухайн орон нутгийн дансанд байршуулах ёстой байдаг аж. Гэтэл 5-10 сая төгрөг байршуулдаг аж. Тэмцэл хийсэн орон нутгийн иргэдийг бороохойддог, өөдөөс нь нохой тавьдаг гэнэ. Энэ мэтээр алт олборлогч компаниуд хуудуутай зүйл багагүй л хийдэг бололтой.
Дээрх компаниудаас гадна Архангай аймгийн Түвшрүүлэх суманд хэд хэдэн компани 15 газар хайгуул болон ашиглалтын лиценз аваад байгаа аж. Эдгээр ашиглалтаас хамгийн их орд нь төмрийн орд байна. Бэрэн майнинг компани төмрийн ордны ашиглалт хийхээр өнгөрсөн жилээс эхлэн үйлдвэрлэлийнхээ барилгуудыг барьж эхэлжээ. Энэ онд үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болоод байгаа аж. Төмрийн ордыг ашиглахын тулд төмөртэй уулын тэгшилдэг байна. Энэ компани дараа нь нөхөн сэргээлтээ зөв л хийгээсэй.
Дээрх гурван сумын иргэдэд Нээлттэй нийгэм хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Хүний эрх, хөгжил төвийн хуульч, өмгөөлөгч Н.Дэлгэрмаа, Н.Батхишиг нар олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилга болон шинээр батлагдсан хоёр хуулийг малчдад танилцуулж, амьдралдаа хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм. 2007 оны нэгдүгээр сард батлагдсан Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бол тухайн газар нутагт хайгуул болон ашиглалт хийх компаниудад тухайн иргэдийн санал хүсэлтийг авсны үндсэн дээр орон нутгийн удирдлага нь үйл ажиллагаа явуулах эрх олгох эсэхийг шийдэхээр тусгагджээ. Мөн өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг лиценз авахын өмнө хийлгэсэн байхаар заажээ. Өмнөх хуульд ашигт малтмал олборлогч компани лиценз авсныхаа дараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг байжээ. Дээрх хуулийн зүйл заалтууд бүрэн дүүрэн хэрэгжвэл тэр бүр нутаг усаа сүйтгүулэх орон нутгийн иргэд байхгүй л болов уу.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод санаачилгыг манай улсад хэрэгжүүлбэл хаана хэдэн компани ямар төрлийн химийн бодис хэрэглэж байгаа болон олборлосон алтны хэмжээ, орон нутагт өгсөн хандив, зарцуулах хөрөнгө, олсон ашгаа ил тодоор зарлах юм байна. Мөн Засгийн газар тухайн компани хэдэн төгрөгийн татвар төлсөн, хэдэн төгрөг хаана яаж хандивласныг ч ил тод зарлах аж. Засгийн газар болон олборлогч компаниас гаргасан хоёр талын мэдээлэл яг таарч тохирч байх ёстой аж. Хэрэв мөнгөн дүнд зөрүү гарвал авлига байгааг гэрчлэх учиртай гэнэ. Шинээр батлагдсан хуулиудын зүйл заалтыг иргэд дэмжиж, хэрэгжүүлэхэд дээрээс дарамт шахалт үзүүлдэггүй бол боломжтой л юм гэцгээж байлаа.
Д.Навчаа