gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.11
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хувийн бизнесээ дэмжигч Сангийн сайд

Улс төр
2010-02-22
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-02-22
Хувийн бизнесээ дэмжигч Сангийн сайд

-Компанийнхаа анхан шатны бүтээгдэхүүнийг эцсийнх хэмээн татвараас чөлөөлүүлэхээр улайрч байна-

Манай улсын хөгжлийн гарц уул уурхай, ашигт малтмалын салбар гэж үзэх хүн олон байна. Үнэндээ ингэж үзэх шалтгаанууд бий. Үүний нэг нь өнгөрсөн онд Оюутолгойн гэрээ батлагдаж, энэ салбарт түүхийн шинэ хуудас нээсэн юм. Мөн энэ салбарыг хурдацтай хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжих бодлого эрчимтэй явуулах болсон. Тухайлбал, ашигт малтмалыг түүхийгээр нь гадагшаа гаргах бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал яригдаж эхэлснээр үүнийг дэмжиж уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон. Энэ мэдээж сайн хэрэг.

Гэхдээ сайд дарга нар хувийн эрх ашгийнхаа төлөө уг шийдвэрийг төрийн өндөр албан тушаалынхаа ачаар өөртөө болон бизнестээ ашигтайгаар ашиглах явдал гарч эхэлжээ. Ингэж хэлэхийн учир нь уул уурхайн эцсийн. бүтээгдэхүүний жагсаалтад өөрт ашигтай хувилбарыг сэмхнээр оруулж дөнгөсөн байх юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд Сангийн сайд С.Баярцогт НӨАТ-ын 12.5 дахь заалтыг үндэслэн татвараас чөлөөлөгдөх Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн байна. Гэсэн ч зарим нэг шалтгааны улмаас УИХ-ын хаврын чуулган хүртэл хойшлоод байгаа. Хамгийн хачирхалтай нь энэ жагсаалтад "Угааж баяжуулсан нүүрс" гэж оруулжээ.

Гэтэл угааж баяжуулсан нүүрс эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Энэ талаар Ашигт малтмалын газрын холбогдох мэргэжилтнээс нь тодруулахад "Угааж баяжуулсан нүүрсийг үйлдвэрлэлийн анхан шатны бүтээгдэхүүн гэж хэлж болно" гэв. Өөрөөр хэлбэл, угааж баяжуулах нь ахисан шат, дээшилсэн түвшин болохоос эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг салбарынхан дуу нэгтэй хэлж байсан юм. Нүүрсийг угааж баяжуулна гэдэг нь энгийн үгээр хэлбэл усаар угаана гэсэн үг. Тодруулбал, шавар, чулуу, шороо зэрэг хэрэггүй бусад нэгдлээс нь салгаж байгаа юм. Түүнээс баяжуулаад сүр болдог юм байхгүй. Ер нь боловсруулаагүй нүүрснээс нэг их сүртэй их ялгаа байхгүй гэдгийг салбарынхан онцолж байсан.

Хувь, хувьсгалын ажлаа хутгахаа болимоор байна, эрхэм сайдаа

Үүнээс эрхэм сайд яагаад уул уурхайн анхан шатны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулах болов гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм. Учир нь С.Баярцогт сайд "MCS групп"-ын хувьцаа эзэмшигч. Уг групп нь "Энержи ресурс"-ийн гол хувьцаа эзэмшигч компани. "Энержи ресурс" компани нь Өмнөговь аймгийн Таван толгойн Ухаа худгийн уурхайд нүүрс угааж, баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр уг уурхайг барихын тулд тэд их хэмжээний зээл авсан гэнэ лээ. Нэг өдрийн хүү нь гэхэд долоон оронтой тооноос багагүй хэмжээний мөнгө гэсэн. Тэд НӨАТ-аас чөлөөлөгдөж чадвал асар их хэмжээний мөнгө хэмнэх болно. Нэг сая долларын орлогоос татвар төлөхгүй байлаа гэхэд 100 мянган ам.доллар хэмнэхээр байгаа юм. Тэгэхээр их хэмжээний мөнгөний асуудал, хувийн ашиг сонирхол байгаа юм биш гэсэн хардлага хүмүүст төрөөд байгаа нь зүй ёсны асуудал болов уу.

Анх 2008 онд "Энержи ресурс" ашиглалтын лицензээ хууль зөрчиж авсан талаар тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиж байсан. Мөн он дамнан нарийн, өргөн гээд төмөр замын асуудал яригдсан. "Энержи ресурс"-ийн хувьцаа эзэмшигч С.Баярцогт өөрийн эрх мэдлээ компанийнхаа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлүүлэх ажлыг зохицуулж байгаа бол түүний хамтрагчид нь төмөр замын асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын хүрээнд гэнэтийн байдлаар асуудлыг оруулж байсан. Энэ нь тухайн үед нэлээд хэл ам, хэрүүл    шуугиан дагуулж байсныг уншигчид санаж буй байх. Уг нь бүх шатны эрхмүүд маань хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулбал энэ нь улс оронд ч, өөрсдөд нь ашигтай. Харамсалтай нь үйлдвэр ч баригдаж дуусаагүй байхад хууль зөрчсөн үйлдлийг дээд шатнаасаа хийж эхэлсэнд дургүйцэх хүн олон байна. Тэдэнд ашиг олох хангалттай боломж бий. Учир нь Засгийн газраас эцэслэн шийдвэрлээгүй хэдий ч тэдний хүссэн төмөр зам баригдах нь бараг тодорхой болчихсон. Шууд гарц буюу хамгийн ашигтай байрлалд байгаа тус орд төмөр зам тавиад ашиглаж эхэлбэл тэдэнд давхар ашиг олох боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг төмөр зам тавигдсан тохиолдолд давхар төмөр зам тавьж илүү зардал гаргах хүн гарахгүй л болов уу. Төмөр замаа ашиглуулсны хөлсөнд бага бус мөнгө олно.

Уг нь манай төр засаг хувийн бизнесийг дэмжиж, тэдэнд адил тэгш хандах учиртай. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнуудын компанид нэг өөр, хувийн компанид бас нэг өөрөөр хандах нь шударга ёсонд хэр нийцэх нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд Орос, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас дэлхийд тэргүүлэгч тэрбумтнууд олноор төрөх болсон. Энэ байдлаараа манай улсаас ч удахгүй тэдэнтэй мөр зэрэгцэх тэрбумтан төрөхийг үгүйсгэх арга алга.

Г.Долгорсүрэн http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан