Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд МИ-8 ослоор амиа алдсан техникч, ахмад М.Батбаярын ар гэрийнхэнд хоёр өрөө байр олгосон талаар Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
Тэрээр 37 настай, Зэвсэгт хүчний жанжин штабад 17 жил ажилласан байна. Түүний ар гэр, төрөл төрөгсдөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өмнөөс эмгэнэл илэрхийлж, Налайхад байрлах зэвсэгт хүчний орон сууцанд хоёр өрөө байр олгожээ.
МИ-8Т нисдэг тэрэг цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу шөнийн дадлага сургуулилтын нислэг үйлдэж байх үедээ осолдсон юм. Тухайн үед 11 цэргийн алба хаагч байснаас нэг нь амиа алдаж, үлдсэн алба хаагчид гэмтсэн.
Ослын шалтгааныг тодруулахаар онгоцны хар хайрцгийг ОХУ руу явуулаад байсан бөгөөд хар хайрцаг ч мөн иржээ.
Батлан хамгаалах яамнаас томилогдсон ажлын алба ойрын хугацаанд ослын шалтгааны талаар мэдээлэл өгөх юм байна.