gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иранд гэрлэх гэж буй эмэгтэйг ариухнаараа байхыг шаарддаг

А.Ганболд
Дэлхийд
2015-02-12
0
Twitter logo

Орон орны шашин соёл, ёс заншлын ялгаа сонирхол татдаг.

Иранд хүнтэй гэрлэх гэж буй эмэгтэй ариухнаараа нөхөртөө очих ёстой бөгөөд энэ уламжлалаас болоод зарим сүйт бүсгүйчүүд онгон хальсаа сэргээлгэх хагалгаанд ордог байна.

Энэ тухай ВВС агентлагийн цахим хуудаст өгүүлснийг орчуулан хүргэе.

“Би нэг өдөр эмнэлэгт сэрлээ. Автын осолд ороод аарцагны ясаа хугалсан юм. Бие маань их өвдөж байлаа. Гэтэл ээж эмч нараас миний онгон эсэхийг шалгаад өгөөч гэж гуйсан” хэмээн Махназ дурсжээ.

Махназ 21 настайдаа автын осолд оржээ. Ослоор ах, бэр эгч хоёр нь амиа алдсан байна. Түүний зэрэгцээ Махназ онгон биеэ алджээ.

“Ээж маань миний онгон эсэхийг шалгаад өгөөч гэж эмч нараас гуйлаа. Ингээд тэр өдөртөө эмнэлэгт Ираны Анагаах ухааны хууль эрх зүйн институтээс мэргэжилтнүүд ирсэн. Надад үзлэг хийсний дараа бидэнд намайг ослын улмаас онгоноо алдсан гэсэн албан ёсны бичиг өгсөн” хэмээн Махназ ярьжээ.

Иран эмэгтэйчүүд гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орж болдоггүй

Ариун биеэрээ байх нь яагаад чухал вэ?

Залуу эмэгтэйн ариун байдал нь Иранд хамгийн чухал нийгмийн шаардлагуудын нэгд тооцогддог. Шашин соёлын шалтгаанаар ихэнх гэр бүлүүд бэр нь онгон байхыг шаарддаг байна. Исламын бүгд найрамдах улсад гэрлэлтийн өмнөх бэлгийн амьдралыг зүгээр ч нэг буруушаадаггүй, энэ нь гэмт хэрэг болж шүүхийн хаалга татахад хүргэдэг гэнэ.

Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменеи исламын шашны үнэ цэнийн талаар үг хэлэхдээ бүсгүй хүний онгон байдал бол “ёс журамтай эмэгтэйн чухал шинж чанар” гэжээ.

Иранд сүйт бүсгүйн ариун байдал нь зөвхөн шашны шаардлагад хамаарагддаггүй байна. Энэ нь соёлын болон уламжлалт нийгмийн дэг журамд тод томруун анхааруулсан байдаг аж. Жишээ нь онгон эмэгтэй аавынхаа зөвшөөрөлгүй нөхөрт гарахыг цээрлэдэг.

Мэргэжилтнүүд онгон эсэхийг нь шалгадаг

Иранд хөндөгдөөгүй онгон хальс бол тухайн эмэгтэйг онгон гэдгийг гэрчлэх цорын ганц нотолгоо юм. Чухам үүнийг л тус улсын Анагаахын хууль эрхзүйн институтын шинжээчид шалгадаг байна.

Иранд сүйт бүсгүйчүүдийн ариун эсэхийг шалгахыг шаарддаг тухай албан ёсны статистик байдаггүй ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид болон социологичид үүний эсрэг хүчтэй тэмцдэг ажээ.

Саяхнаас Египетийн шорон болон Туркийн сургуулиудад охидын онгон эсэхийг нь заавал шалгадаг байсныг зогсоосон бол зарим улс орнуудад ингэх нь хуулиар хориглодог аж. Харин Иранд энэ нь өргөн тархсан практик юм.

Хэрвээ хүчирхийллийн хэрэг эсвэл хуримын анхны шөнө эхнэр нь онгон биш байгаад нөхөр нь шүүхэд гомдол гаргасан бол тус улсын шүүх эмэгтэйн онгон хальсыг шалгахыг шаарддаг байна.

Заримдаа сүйт бүсгүйчүүдийн эцэг эх эсвэл гэрлэх гэж буй бүсгүй өөрөө хяналтанд орохоор шийддэг ажээ. Энэ тохиолдолд хуримын өмнө сүйт бүсгүйн гэр бүл нөхрийн гэр бүлд бүсгүйн ариун байдлыг нотлох гэрчилгээ олгодог гэнэ.

Хэрвээ хурим ямар нэг байдлаар бүтэлгүйтвэл тийм гэрчилгээ нь маш чухал баримт болох боломжтой ажээ. Ийм тохиолдолд хурим бүтэлгүйтсэнд нөхрийн ар гэрийнхэн сүйт бүсгүйг буруутгаж, салах болсон шалтгаанд тооцож чаддаггүй байна.

Ираны гэрлэх ёслолОнгон хальсыг сэргээлгэх нь

Сима хэмээх бүсгүйд хуримынхаа өмнө ийм хяналтанд орох хэрэгтэй боллоо. “Би үүнийг үнэхээр хүсээгүй. Гэвч эцэг эх маань намайг хяналтанд орохыг шаардаж байлаа.

Ээж маань өдөр бүр уйлж, аав маань надад байнга уурлаж байв. Эцсийн эцэст би хяналтанд орсон юм. Ээж маань нөхрийн гэрийнхэнд захиа өгч, “охины маань бүх зүйл хэвийн, охин маань ариухнаараа байгаа” гэж ээж бардам хэлсэн” гэв.

Нийгмийн болон шашны цээр хоригийг үл харгалзан зарим бүсгүйчүүд өөр замаар явах нь бий. Өөрөөр хэлбэл гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд ордог. Гэвч гэр бүлийнхэн нь өөр хүнтэй гэрлүүлэхийг шаардвал онгон хальсаа мэс заслын аргаар нөхүүлдэг байна.

Тегераны эмэгтэйчүүдийн эмч доктор Элмигийн ярьснаар туршлагатай эмч жинхэнэ онгон хальсыг сэргээснээс нь төвөггүй ялгадаг гэнэ. “Хэрвээ онгон хальсыг мэс заслын аргаар сэргээсэн бол бид үүнийг хэлэхгүй байхыг эрмэлздэг. Яагаад гэвэл энэ нь ихэнх айл өрхөд маш том асуудал үүсгэх магадлалтай” гэжээ.

Саназ энэ хагалгаанд хэдэн жилийн өмнө оржээ. “Манай гэрийнхэн маш итгэл үнэмшилтэй хүмүүс. Харин би чөлөөтэй, эрх дураараа амьдарч, өөрийн биеэ өөрөө мэдэхийг хүсдэг. Гэвч гэр бүлийнхэнд маань энэ нь хүлээн зөвшөөршгүй хэрэг байлаа. Би нэг залуутай уулздаг байсан юм. Бид хоёр дотно харилцаанд ордог байв. Гэхдээ түүнтэй гэрлэх ямар ч боломжгүй байлаа. Тиймээс тэр өөрөө надад хагалгаа хийх эмч олж өгсөн. Би жилийн дараа нөхөрт гарч, харин нөхөр маань намайг онгон гэдэгт маш итгэлтэй байсан” гэж ярьжээ.

Сомайя мөн л онгоноо сэргээлгэжээ. Тэрбээр “Иранд эр эмийн ялгаа гэвэл эрэгтэй хүн хэчнээн ч удаа бэлгийн харилцаанд орж болно. Харин дараа нь онгон бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг. Гэвч бид ч гэсэн гэрлэлтээс өмнө бэлгийн амьдралыг хүсдэг шүү дээ. Энэ хагалгаа бидэнд тийм боломжийг олгодог. Эрчүүдийн хувьд чухал бол дараа нь бид онгоноо сэргээлгэх хагалгаанд орж болно" гэв.

Энэхүү хагалгааг гименопластик гэдэг бөгөөд анагаах ухааны зүгээс хүнд мэс засалд тооцогддогүй аж. Онгон хальсыг сэргээхийн тулд мэдээ алдуулалттайгаар хальсыг хооронд нь холбож, нөхдөг бөгөөд энэ үйл явц 30 минут орчим үргэлжилдэг ажээ.

Эх сурвалж:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан