1997 оны эхээр “Телетуббис” цуврал хүүхдийн кино дэлгэцнээ гарсан билээ. Содон дүр бүхий Тинки-Винки, Дипси, Ляля ба По нар хэрхэн амьдарч байгааг хүүхдүүд амтархан үздэг нь нууц биш. Тэгвэл байнга инээн гардаг нарны дүрийг ой хүрээгүй охин бүтээжээ. Тэрээр саяхан гэнэт гарч ирсэн бөгөөд хэрхэн амьдарч, юу мөрөөддөг тухай ярьсан байна.
Жессика Смит охин ямар нэгэн зүйлийг ухамсарлаж мэдэхгүй насандаа дүр бүтээсэн гэнэ. 1996 онд эмнэлэгт хэвтэж байсан эх Энжи дээр сонгон шалгаруулалт хийдэг менежер ирээд хэд хэдэн зураг авчихаад алга болжээ. Харин урилгыг Жессикагийн эцэг эх нь есөн сарын дараа авсан аж. Тэрээр кадрт инээж байх ёстой гэж эцэг Биллд хэлсэн гэнэ. Тэрээр охиноо өндөр сандал дээр суулгаад, өөрөө операторын хамт эсрэг талд шалан дээр суужээ. Эцэг нь охины дуртай бамбаруушийг барьчихаад янз бүрийн үйлдэл хийж эхэлсэн бөгөөд охин ч инээж гарчээ. Ингээд л дүр 20 минутын дотор бүтсэн гэдэг.
Охины эцэг эх нь шагналд 250 фунт авсан бөгөөд дэлгэцнээ гарсны дараа дэндүү бага шагнал авснаа ойлгосон аж. Харин саяхан 19 нас хүрсэн охин хамт сурдаг залуучуудад үнэнийг хэлснээр бүгдийг гайхшруулж орхижээ. Хүүхэд байхдаа тоглосон учир бүсгүй бага зэрэг ичсэн хэдий ч найзууд нь Facebook хуудаснаа энэ тухай бичихийг санал болгосон гэнэ.
“Миний гаднах төрх, хүүхэд байхдаа ямар байсан нэлээд төстэй юм гэж олон хүн ярьдаг юм. Би одоо хэр нь хүүхдийн дүр төрхөө хадгалсан юм шиг л санагддаг. Би нэг их өөрчлөгдөөгүй. Бас тэр үеийнх шигээ л инээдэг” хэмээн тэрээр Facebook-тээ бичжээ.
Тэр даруйдаа л хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн охин дээр ирж бага зэргийн ярилцлага авсан байна. Түүнээс гадна шоунд оролцох урилга байнга ирдэг болсон хэдий ч Жессика охин боловсролдоо илүү анхаарахыг хүсдэг аж.
Энэ оны эхээр Хойд Солонгос “Телетуббис” киног гаргах эрхийг нь худалдан авсан бол долдугаар сард 375 ангийн зураг авалтыг гүйцэтгэсэн “BBC” суваг нэмэлт 60 анги бүтээхэд бэлэн гэдгээ зарласан юм.