gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Алтанхуягийн ээлжит томилгооны булхай

Улс төр
2011-05-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-05-09
Н.Алтанхуягийн ээлжит томилгооны булхай
-МАНАН дунд төрийн алба ялзарч байна-

Хамтарсан Засгийн газрын “малгай” дороос хачин эвгүй үнэр ханх тавих боллоо. Иргэд ингэж ярьж, ёжилж байна. Загас толгойноосоо өмхийрдөг. Засаг бас толгойноосоо өмхийрдөг гэдгийг өнөөгийн засгийн эрх баригчид амьдрал дээр нотолж байна. Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн өөрийн мэдлийн агентлагууддаа танил талаа, төрөл төрөгсдөө ажилд оруулах явдал хэрээс хэтэрснийг дуулгахыг хүслээ.

Үүний хамгийн тод жишээ болсон байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягийн цохолттойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирж, төрийн албаны шалгалтгүйгээр шууд ажилд томилогдсон хүн олон бий гэнэ. Тус газрын дэд дарга Ц.Доржпалам л гэхэд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан гэдгээр түрий барин Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулж энэ албан тушаалд томилогдсон ч өнөөг болтол төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүй яваа аж.

Түүнчлэн Тэргүүн Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад “насныхаа хоолтой залгахын тулд” Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн хүн бол Хэрэглэгчийн эрхийн газрын дарга Ж.Эрдэнэцогт. Тэрбээр Төрийн албаны зөвлөлийн шалгалтгүйгээр энэ албанд томилогджээ. Энэ нь шалгалтаар илэрч Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 82 тоот тогтоолоор түүнийг ажлаас нь чөлөөлөн, албан тушаалд нь сонгон шалгаруулалт зарлахыг даалгасан байна.

Гэвч Тэргүүн Шадар сайдын нөлөөгөөр Ж.Эрдэнэцогт ажлаа хийсээр байна. Түүнтэй адил байдлаар ажилтай яваа эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын төрсөн дүү Д.Батсайхан юм. Түүнийг Н.Алтанхуяг сайдын шууд оролцоотойгоор тус агентлагийн Хамтын ажиллагааны газрын даргаар томилжээ.

Мэдээж Төрийн албаны зөвлөлийн шалгалтгүйгээр шүү дээ. Д.Батсайхан нь төрийн албаны шалгалт өгөх байтугай төрийн албанд нэг ч сар ажиллаж үзээгүй нь илэрч, мөн л албан тушаалаас нь чөлөөлж, орных нь хүнийг сонгон шалгаруулах чиглэлийг Төрийн албаны зөвлөлөөс өгсөн байна. Гэвч ах нь УИХ-ын гишүүн, агентлагийнх нь асуудлыг хариуцсан Тэргүүн Шадар сайд нь ахтай нь нэг намынх зэрэг нь түүнд том хамгаалалт болдог аж. Н.Алтанхуяг сайдын “томилгоо” үүгээр дуусахгүй.

Тэрбээр Увсын арван жилд нэг ангид тохой нийлүүлэн суусан анд н.Чимэдцэенгээ мөн л Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилд оруулжээ. Харин ангийнх нь найз Төрийн албан зөвлөлийн шалгалтад унасан тул ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнд Н.Алтанхуяг сайд маш их бухимдаж, уурссан гэдэг. Үүнээс гадна Тэргүүн Шадар сайдын төрсөн ахын хүү Б.Шижирбаатар гэгч залуу мөн л Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт төрийн албаны шалгалтгүйгээр ажилд оржээ.

Тэрбээр хамтран ажиллагсадаасаа ажил огт хийдэггүй, хийе гэсэн ч чадах юм багатай гэсэн үнэлгээ авдаг байна. Тиймээс архи, дарс эргүүлсэн шигээ аятайхан байхгүй бол “Ахдаа хэлнэ шүү” хэмээн хавь ойрынхондоо даналзаж суудаг гэсэн. Дээрх хуудуутай явдлуудыг нэгэн ажилтан нь зүгээр хараад сууж чадалгүй Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан аж. Түүний өргөдлийн дагуу Төрийн албаны зөвлөл хууль бус томилгоонуудыг илрүүлж, дүгнэлт хүргүүлсэн ч байдал дээрдсэнгүй.

Тэргүүн Шадар сайд томилгоо эрхлэхээс гадна тус газрын үйл ажиллагаанд нь оролцож, шууд зааварладаг гэнэ. Сансарын ШТС-ын ард байрлах “Рэндэжиүтай Очирваань” компанийн оношилгоо, эмчилгээний төв гэж үйлчлүүлэгчдийнх нь гомдол тасардаггүй эмнэлэг бий. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмийг Хятадаас оруулж ирж зардаг, эмнэлгийнх нь орчин нөхцөл тааруу гээд л шүүмжлэл тасрана гэж байхгүй. Уг эмнэлгийн үйл ажиллагаанд өнгөрсөн 2010 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийн олон ноцтой зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал тус эмнэлгийн оруулж ирсэн эмүүд гарал үүслийн гэрчилгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй, импортоор оруулж ирсэн гаалийн мэдүүлэг байхгүй зэрэг зөрчилтэй байжээ. Эдгээр зөрчлөө арилгахыг “Очирваань” эмнэлгийнхэнд удаа дараа шаардсан ч үл биелүүлсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэрийг гаргасан аж. Гэтэл Н.Алтанхуяг сайд тус газрын дарга Д.Мандахыг дуудан дээрх эмнэлэгт хийж байгаа шалгалтаа зогсоохыг үүрэгдэн, дарамт шахалт үзүүлсэн гэх яриа ч чих дэлсэж байв.

Гэтэл 2010 оны зургадугаар сард Эрүүгийн цагдаагийн газрынхан уг эмнэлгийнхэн хилээр хууль бусаар эм оруулж ирснийг илрүүлснээр Тэргүүн Шадар сайдын ивээлд байдаг эмнэлгийн булхай илэрч, хэргийг нь нарийвчлан шалгаж байгаа. Тус эмнэлгийн дарга Ё.Тэрбиш нь хуучин Социал демократ намын гишүүн байсан, мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Тиймээс намын нөхрөө өмөөрөн төрийн ажлыг гацаахыг оролдсон нь тэр байжээ. Садан төрөл, ургийн барилдлагаа төрийн албанд нэвтрүүлсэн улстөрчдөд хариуцлага тооцож, засгийн завхралд салхи оруулах цаг болжээ.

С.Мөнх-Эрдэнэ http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан