Өнөө өглөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн хуучин товчооны зүүн талын зам дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал Баянзүрхийн товчооны замд нийт таван машинтай осол гарсан бөгөөд ослын улмаас хоёр хүн гэмтэж, ГССҮТ рүү хүргэгдсэн байна.
Хөдөлгөөний ачаалал багатай үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог явдал их байна. Үүний улмаас хүний амь нас хохирч байна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба