УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Бүлгийн хурлаар ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдааны эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн тухай хэлэлцэж шийдвэрлэжээ.
Харин дараагийн асуудал нь УИХ-ын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн Цэцийн маргааны асуудал байсан. Уг хуралдаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар оролцсон юм. Асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хоёр янзаар авч хэлэлцсэн байна.
Нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэж байдаг. Тиймээс сонгуулийн үеэр ямар тогтолцоо баримталж, ямар бодлогоор ажиллахыг Цэц зааварлаж Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ эдэлнэ гэсэн зарчмыг зөрчсөн. Хэрэв Цэцийн шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд хуульд ямар өөрчлөлт хийж, ямар зүйл заалтыг хүчингүй болгохоо УИХ хийх боловч ямар заалт нь болно, ямар нь болохгүй гэж зааснаараа Цэц УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байгааг илтгэж байна гэж үзсэн аж.
Тиймээс АН-ын бүлэг холимог тогтолцооны үед намын нэрээр нэр дэвших 28 хүний дээр ард түмнээс авсан саналынхаа дарааллаар эрэмбэлэгдэх үүднээс шилжих хөдөлгөөнийг оруулж ирсэн гэдэг зарчмыг цаашид хадгалах болно гэж үзжээ. Нөгөө талаас АН-ын бүлэг анхнаасаа сонгуулийн тухай хууль хэлэлцэж байх үед намын нэрийн ард нуугдаж сонгогдох нь чухал уу. Эсвэл ард түмнээс авсан саналынхаа тоогоор эрэмбэлэгдэх үү гэдэг талаар ярьж байгаад нуугдаж орсноос ард түмнийхээ саналаар эрэмбэлэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн учраас дээрх асуудлуудыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох болжээ.
Харин Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус хуулийг хэлэлцэж байхад гишүүдийн гаргасан саналын дагуу хуулийн хэрэгжилтийн биелэлтийг Ерөнхий сайд С.Батболдоос мэдээлэл сонсохоор болсон аж. Засгийн газар, Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа АН-ын бүлэг шаардлагатай бол ээлжит бусаар хуралдаж болно гэж үзжээ.
Оюутолгойн орд газарт илэрсэн алтны нөөц, Тавантолгойн ордтой холбоотой хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан долоон хүнтэй ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Юуны өмнө стратегийн орд газартай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзэхгүй бол болохгүй болсон байна гэдгийг бүлгийн гишүүд санал нэгджээ. Тавантолгой Ухаахудагтай холбоотой асуудлаар хууль зөрчигдсөн байх магадлал өндөр байгаа аж.
Б.Саран /www.mminfo.mn/