gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үен бэлчээр сүйтгэгчидтэй тэмцдэг

Нийгэм
2012-07-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-07-07
Үен бэлчээр сүйтгэгчидтэй тэмцдэг
"Амьтны ертөнц" буланг Биологийн хүрээлэнгийн "Хөхтөн амьтны экологийн лаборатори"-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэгтэй хамтран бэлтгэв.

ГАЗАР, УСНЫ АМЬДРАЛД ЗОХИЦСОН АМЬТАН

Үен дэлхийн Умард хүйтэн бүсээс, халуун орны ой хүртэл байгалийн аль ч бүсэд нутагладаг газрын амьтан юм. Монгол оронд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн орчим Монгол Алтайн баруун хойд хэсэгг тархсан байдаг. Манай орны ой мод, хад асгатай газар ихэвчлэн амьдардаг. Үен модонд авирч, усанд сайн сэлдэг. Газар, усны амьдралд ихээр зохицсон амьтан юм. Голдуу мэрэгч амьтны нүхэнд нуугдаж, хоргодно. Хадны ангалд орогнох нь ч бий.

ТЭД БҮЛЭЭРЭЭ АМЬДАРДАГГҮЙ

Тэд бүлээрээ амьдардаггүй. Үр төлийг нь бүсрэг /сөдгий/ гэж нэрлэдэг. Нас бие гүйцэхээр эрэгчин, эмэгчин үен гэнэ. Эрэгчин 217-350 гр, эмэгчин нь 122-120 гр жинтэй. Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан cap хээлээ тээсний дараа хоёроос 12 бүсрэг төрүүлнэ. Бүсрэг төрөхдөө гөлөг шиг нүд нь аниатай төрдөг аж. Тэрээр 15-20 хоногийн дараа нүдээ нээнэ. Хоёр нас хүрээд үржилд орно.

МЭРЭГЧ АМЬТНЫ АНГУУЧ

Өглөө, өдөр, орой идшээ хайдаг боловч ихэвчлэн шөнөөр агнадаг байна. Гол хүнс нь хулгана, зурам, огдой, жирх, зэрэг жижиг мэрэгчдээр хооллоно. Мөн жижиг шувуу, загас, хоёр нутагтныг
зооглох нь бий. Үр жимсгэнэ, хушийн самар ч иддэг. Тэрээр амьтан барьж идэхдээ их чадамгай ажээ.

ҮР ТОГТСОН ӨНДГӨН ЭС ХЭСЭГ ХУГАЦААНД ТАЙВАН БАЙДАГ

Үр тогтсон өвдгөн эс нь хэсэг хугацаанд хөгжихгүй тайван байдаг нь сонирхолтой. Эмэгчин үен гурван сартайдаа, эрэгчин үен арай хожуу бэлгийн үйл ажиллагаа нь боловсордог ажээ. Сөдгий нь хоёр сар орчим эхийгээ хөхдөг. Зулзага өсөж, томроход 40 гаруй хоног боддог.

БЭЛЧЭЭР СҮЙТГЭГЧДЭЭС ХАМГААЛДАГ

Монголд цөөн агнадаг үслэг ан юм. Үен нь ан агнуурын хувьд ашигтай амьтан биш. Бэлчээрийн өвс, ургамал хороодог жижиг мэрэгчдийн тоо толгойг хязгаарладаг тустай. Гэвч үений хорогдох болсон нэг шалтгаан нь хоол хүнс болох үлийн цагаан оготно, жирх, огдойг ихээр устгаснаас тоо толгой нь эрс цөөрчээ.

БИЕ БИЕДЭЭ ИСГЭРЧ ДОХИО ӨГДӨГ

Түүнд гэнэтийн аюул учрахад бутанд авирч, хол харайж, усанд сэлдэг болохоор амиа хамгаалж чадна. Бие биедээ исгэрч байгаа юм шиг авиагаар дохио өгч сэрэмжлүүлнэ. Усанд сайн сэлж, хурдан гүйдэг шалмаг амьтан учраас аюул тохиолдлоо ч өөрийнхөө амийг аваад л гарчихдаг.

ТЭД ИХ ОЛУУЛАА

Үен олон төрөл байдаг. Модны, Солонго, Цагаахан, Хотны, Өмхий, Усны үен гэж бий. Эдгээр нь амьдарч буй бүс нутгаасаа хамаараад өөрийн онцлогтой. Уулын үен гэхэд хавар, намарт үс нь гууждаг. Өвлийн улиралд өнгө нь шаргал, хэвлийгээрээ цайвар зүстэй болдог. Өвөл нь шар өнгөтэй байснаа зун саарал зүстэй болчихдог. Гэхдээ бүх төрлийн үенгийн сүүлний үзүүр хар өнгөтэй байдаг.

А.Цээсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан