gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үнэт металлуудын ханш уналтад оров

Дэлхийд
2008-08-18
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-08-18
Үнэт металлуудын ханш уналтад оров

Дэлхийн зах зээл дэх "уур амьсгал" хэдэн сарын өмнөхөөс тэс эсрэг хандлагатай болжээ. Харин энэ эсрэг тэсрэг байдал нь санхүүгийн зах зээл, олон улсын эдийн засгийн хүндрэл, даяаршсан хямралын бугшсан "өвчнийг" илааршуулах нь юу л бол. Оны эхнээс ханш нь хаданд гарч, гуравдугаар сарын дунд үед оргил цэгтээ хүрч байсан үнэт металууд Нью-Йорк, Лондоны биржүүдэд "үнэгүйдэж" байна. Сүүлийн сар гаруй хугацаанд үргэлжилж буй энэ хандлага өнгөрсөн долоо хоногт гаарч үнэт металлуудын уналтын хэмжээнд яригдах болов. Вloomberg агентлагийн мэдээлснээр Нью-Йоркийн түүхий эдийн биржийн өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар нэг унци алтны үнэ 3.6 хувиар буурч 776.9 ам.доллар болсон нь энэ оны гуравдугаар сарын 17-нд тогтоосон 1030.80 ам.долларын дээд амжилттай нь харьцуулахад 24.5 хувиар унажээ. Найман сарын турш 800 ам.доллараас дээш ханштай байсан унци алтны уналт мөнгө, цагаан алтыг ч араасаа дагуулав. Өнгөрсөн гуравдугаар сарын дээд амжилтаасаа унци мөнгө 36 хувиар буурч 13.06 ам.доллар цагаан аль 40.6 хувиар буурч 1360 ам.доллар болоод байна.

Дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарч, нефть, түүхий эдийн үнэ буурч байгаа ерөнхий хандлага үнэт металлын арилжаанд ч нөлөөлж буй бөгөөд мэргэжилтнүүд өөр хүчин зүйлсийг ч мөн нэрлэж байна. Тухайлбал, унци алтны үнэ 900 ам.долларын босго давснаас хойш зах зээлд үнэт эдлэлийн эрэл эрс буурсан аж. Wotld Gold Council-ын судалгаагаар энэ оны хоёрдугаар хагаст үнэт эдлэл үйлдвэрлэлд нийлүүлэх алтны захилга 19 хувиар, үнэт эдлэлийн эрэлт 24 хувиар буурчээ. Их Британийн НSВС банкны хөрөнгө оруулалтын стратегийн албаны дарга А.Махендраны үзэж буйгаар үнэт металлын ханш ирэх оны дунд хүртэл сул байх ба биржүүд дэх хөрөнгө оруулагчдын өнөөгийн хандлага өөрчлөгдөхгүй бол унци алт 700 ам.доллар, мөнгө 8-10 ам.долларт хүрч буурах бололтой.

Хэдийгээр дээд амжилтуудтай нь харьцуулахад алт, мөнгөний ханш уналтад орсон боловч 2-3 жилийн өмнөхийг сөхөж үзвэл өндөр байгааг мартах ёсгүйг хөрөнгө оруулагчид тэмдэглэж байна.

Б.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан