gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амлалт ба бэлэг

Нийгэм
2008-09-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-08

“Монголчууд бэлгэнд дуртай. Өгөх ч дуртай. Авах ч дуртай”. Оросын эрдэмтэн Н.Майский 1924 онд бичсэн номондоо ХХ зууны эхэн үеийн монголчуудын амьдралыг хараад ийн өгүүлжээ.

Үнэн. Одоо ч ялгаагүй. Авах, өгөх дуртай. Гэхдээ бэлэгний нь цар хэмжээ огт өөр болсон. Тухайлбал, саяхан л даахиа үргээж буй хүүхдэд халзан цагаан хонь хамгийн дээд   бэлэг байсан бол эдүгээ өөр. Машин бэлэглэнэ. Тэгээд л байр сав гээд цаашаа хөвөрчихнө дөө.

Мөн өөр нэг ялгаатай зүйл нь монголчууд бэлэг амласан л бол түүнийгээ өгч байж салдаг ёсоо гээв. Амандаа орсноо тууна. Бас унжина. Ичихгүй.

Олимпийн алдартнууд төрлөө. Түүнтэй зэрэгцээд бэлгийн хур буужээ. Аадар шиг шаагив. Аваргууд ерөнхийдөө баазын хэмжээний машин, банк байгуулах хэмжээний мөнгө, хорооллын хэмжээний байр сууцтай боллоо. Төр ч хэдэн одон, медаль баруун солгойгүй савав. Одоо тэдэнд спортын дэвжээн дээр зодолдож, ноцолдох хэрэггүй болжээ. 

Алдартнуудаа шагналгүй яах вэ. Төр савалгүй яах вэ. Хамгийн гол нь амласнаа өгдөг байх нь чухал. Амлах нэг хэрэг. Өгөх нь хамгийн чухал шүү дээ.

Сүүлийн үед манайхан бэлгийг зүгээр л  амладаг болсон. Халзан цагаан хонь амлах асуудал наад захын юм болов. Сая саяаар доллар, гулууз гулуузаар алт амладаг болжээ.

Олимпийн аваргууддаа мөн ч их юм амлалаа. Гэхдээ үүнтэй зэрэгцээд луу нь бас унжаад эхэлжээ. Нэгэн баян нөхөр нэг сая ам.доллар амлаадахав. Тэгээд түүнийхээ дээж гэж цөөхөн мөнгө өгчээ. Луу унжиж байгаа хэлбэр нь тэр. Дээж гэсхийгээд бултаж байгаа хэрэг. Нэгэн баян гулууз алт амлаад сураггүй болсон байна. Бас нэгэн баян аваргуудаа насан туршид нь тараг сүүгээр хангана гэж амалжээ. Ерөнхийдөө инээд ч хүрмээр юм шиг иймэрхүү амлалтын цуваа үл тасрах аж.

Эдүгээ Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэдэн адуутайг мэдэхгүй. Ямар ч байсан очсон газар бүрт нь хурдан удмын морь бэлэглэдэг. “Ижил сүрэгтээ байг дээ” гээд л хадаг зүүгээд тавьдаг. Авдаггүй. Дарга нар авдаггүйг мэддэг учраас морио бэлэглэх гэсэн хүн түм бум. Бас хамгийн азтай хүнд ийм боломж олдоно.

Японы Ерөнхий сайд асан Кайу гуайд манайхан морь бэлэглэсэн юм. Жил болгон түүнийгээ асуух. Зураг хөргийг нь явуулахыг хүсэх. Гэтэл нэг удаа нөгөө морь нь зуданд үхсэн тул өөр морины  зураг явуулаадахсан чинь биш байна гээд бөөн юм болсон гэдэг.

Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер манайд зочилж, бэлгэнд бас л морь  авсан юм. УИХ дахь Монгол-Австрийн бүлгэмийн дарга Б.Эрдэнэбат бэлэглэсэн юм л даа. Тэрбээр   нөгөө мориныхоо зураг хөрөг, видео бичлэгийг хийн жил болгон явуулдаг ажилтай болсон. Уг морь нь Хархорины Д.Лхагва хэмээх айлд бий.

Учир мэдэх хүмүүсийн ярихыг сонсвол бэлэг амлалаа л бол бэлэглэлийн гэрээ байгуулагдсан хэмээн үздэг хууль эрх зүйн үндэс бий гэнэ. Тиймээс гадаадынхан эдгээр морьдоо өөрийн өмч хэмээн тооцдог байна. Мөн ойрхон шиг байдаг бол шууд л аваад явчих байсан ажээ.

Манайхан тийм биш. Халзан цагаан хонь амлаж л байдаг. Авч буй нь ч нэхдэггүй, өгч байгаа нь ч тоодоггүй. Тиймээс эдүгээ бэлэг хэмээх зүйл аль эрт хэр хэмжээнээсээ хальж, амандаа орсныг шуудхан туух болжээ. Өөрөөр хэлбэл, бэлэг нь ердөө л хэзээ биелэх нь үл мэдэгдэх амлалт болон хувирсан байна.

УИХ-ын гишүүнээр сонгогдохын тулд  хүний санаанд ормооргүй юмыг амлах нь энүүхэнд. Нас барсны чинь дараа шууд диваажинд аваачна л  гэж наана шүү дээ.

Булган аймгийн гаралтай, барилгын компанийн нэгэн захирал жаахан халахаараа баруун солгойгүй байр сууц бэлэглэдэг гэнэ. Үүнд нь итгэсэн хүн хөл алдан баярлаж, хамаг байдгаа гөвдөг юм байх. Гэтэл нөгөөх нь  сүүлдээ олдохоо байж, тэгсхийгээд худлаа туусан болох нь тодордог ажээ.  

Ингэхэд хувийн компанийн эзэн юугаа амлаж, бас юугаа бэлэглэх нь маньд падгүй хэрэг л дээ. Луу унжих нь ч бас падгүй. Харин төрийн өндөр алба хаагчдын хувьд өөр хэрэг. Саяхан л гэхэд Улаанбаатар хотын захирагч олимпийн аваргууддаа газар бэлэглэлээ. Лусын хаан шиг тараав. Уг нь газрын хувьд тэр гавьяатай  учраас тэнд авна, энэ гавьяагүй учир  энд өгнө гэсэн ялгаа огтхон ч байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн, нэр төртэй хүмүүст олгох газар хэмээн ялгаварлах учиргүй юм.

Ер нь төрийн албан тушаалтнууд төрийн өмчийг, тэр тусмаа газрыг хэн нэгэнд бэлэглэх ёсгүй хэмээн дээдсийнхээ өөдөөс “хуцах” гээд буй хэрэг. Түүнээс биш Засаг дарга хувийнхаа өмчөөс хэнд юугаа бэлэглэх нь маньд огт хамаагүй.

Манайхан хөрөнгө мөнгөтөй нэгэнд хормой дэвсэн эх нутгийнхаа хэсгээс өгөх болсон нь  ганц энэ биш. Арабын баянд Богд уулынхаа хормойноос тасалж өгөөд, нөгөөх нь тэнд орд харшаа барьжээ. Бас их гоё нэр өгсөн байгаа юм. Байгаль орчныг судлах төв ч гэл үү. Гэтэл манайх чинь энэ чиглэлийн бүхэл бүтэн яамтай орон шүү дээ.

Д.Баасанжаргал 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан