gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Үүрийнтуяа: 25 дугаар тойргийн хороо маргаантай гэгддэг асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадлаа. Энэ бол эцсийнх

Улс төр
2008-10-27
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-10-27

СЕХ 25 дугаар тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгосон нь олны анхаарлыг ихэд татаж байлаа. 25 дугаар тойргийн хороо хуралдаж хэрхэн ямар шийдвэр гаргахаас энэ тойргийн асуудал шийдэгдэх юм. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяагаас энэ талаар зарим тодруулга авснаа нийтлэж байна.

-Танай тойргийн хорооны хариуцлагагүй явдлаас болж, УИХ бүрддэггүй, Баянголчууд төрд төлөөлөлгүй байсаар л байна. Тойргийн хорооны нарийн бичгийн даргын хувьд та үүнд ямар хариулт өгмөөр байна?
-Сонгуулийн 25 дугаар тойргийн хороо сонгуулийн дүнгээ гаргаж, хуульд заагдсан журмыг баримтлан СЕХ-нд өргөн барьсан. Хуулиараа сонгуулийн тойргийн хороо хамтын удирдлагатай хараат бус, бие даасан байгууллага. Тойргийн хорооны шийдвэр эцсийнх. Тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн СЕХ сонгуулийн дүнг өргөн мэдүүлэх хуультай. 25 дугаар тойргийн хороо тогтоолоо гаргаад СЕХ-нд аль хэдийнэ хүргүүлчихсэн байхад СЕХ-ны дарга Б.Баттулга тийм шийдвэр ирээгүй байна гэж хэлээд байгааг юу гэж үзэх болж байна. Таны наад асуултад чинь СЕХ-ны дарга Б.Баттулга хариулвал илүү зохимжтой юм байна. Би биш СЕХ-ны дарга хариулт өгөх асуулт байна. Бид хуулиа дээдлэж, хийдэг ажлаа хийчихсэн. Хариуцлага алдаагүй. Харин ч хариуцлагатай ажилласан гэдгийг танай сониноор дамжуулан Баянголчууддаа хэлэх боломж олдсонд бас таатай байна.

-СЕХ хуралдаад танай тойргийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцсон тогтоол гаргажээ. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?
-СЕХ-оос тойргийн хорооны тогтоолыг хүчингүйд тооцсон 70 тоот тогтоол ирүүлсэн. Маргаантай гэгдээд байгаа асуудлаар тойргийн хорооноос СЕХ-нд удаа дараа албан тоотоор асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсаар байхад ямар ч хариу өгөөгүй байсаар хуульд заагдсан 14 хоног нь дууссан. "Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө" гэгчээр бараг дөрвөн сарын нүүр үзэх гэж байхад тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болголоо гэсэн тогтоол гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр биш. Асуудлыг тойргийн хороо хурлаараа хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Ийм л байна.

-Өмнөх тогтоол чинь хүчингүй. Ирц хүрээгүй ч гэх шиг. Дарга нь байгаагүй би гарын үсгээ зураагүй гээд л байсан шүү дээ. О.Даваасамбуу дарга чинь. Тийм асуудал гарахгүй гэхийн баталгаа одоо байна уу?
-Өмнөх тогтоол хүчинтэй. О.Даваасамбуу дарга хоёрын зэрэг гишүүнтэй хурал хаясан. Улс төржсөн. Н.Баяртсайхан УИХ-д орж ирэх боломжгүй болохоор асуудалд ингэж хандсан нь тодорхой шүү дээ. Улсын Дээд Шүүхийн -2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот тогтоолын 2-т заасан тайлбарыг бид үндэс болгож байгаа.

-Ямар?
-УДШ-ийн дээрхи тайлбарт "Тухайн тойргийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь оролцсон гишүүдийн олонхийн саналд үндэслэгдсэн бол энэ шийдвэрийг баталгаажуулсан тогтоолд тойргийн хорооны дарга эсхүл нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй" гэсэн заалттай. Мөн энэ зүйлийн 19,3-т тойрог, салбар, хэсгийн хороодын тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн хэн нэг нь гарын үсэг зураагүйгээр тогтоол хүчингүй эсхул хүчин төгөлдөр бус болохгүй" гэсэн заалт бас байна. О.Даваасамбуу даргын хэлсэн тэр мэдээлэл чинь зүгээр л улс төржсөн хэлбэр төдий зүйл байсан гэдэг нь эндээс танд маш тодорхой ойлгогдож байна уу. Би хуулиар ярьж байна шүү дээ. Одоо хүмүүс хэн нь юу хийгээд байгааг мэддэг болсон байна лээ. СЕХ-ны 70 дугаар тогтоолыг хэлэлцэхэд ирц хангалттай байсан. Хурлын шийдвэр хамт олны олонхиор дэмжигдэж гарсан. Дарга,нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурах үүрэгтэй. Татгалзах эрхгүй. Хуулиа дээдэлж бүгдээрээ гарын үсгээ зурсан болохоор таны дээрхи асуусан шиг маргаан ахиж гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Эцсийн шийдвэр гэж үзэж болох уу, үүнийг?
-Өмнө ч эцсийнх л байсан. Тогтоол ирээгүй гээд байсан СЕХ хаанаасаа тогтоол гаргаж ирээд хүчингүй болгоод байгааг та нар тэд нараас сайн асуугаарай. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн хороо хуралдаад СЕХ-ны 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх эрхзүйн боломжгүй гэж үзэж тогтоол гаргалаа. Энэ бол бас л эцсийнх. Үүгээр УИХ-ын гишүүнд сонгогдож гишүүнийхээ түр үнэмлэхийг гардаж авсан нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, Д.Энхбат нарыг УИХ-д өргөн мэдүүлэх эрхзүйн акт эцэслэн гарлаа гэж үзэж болно.

-Нөгөө цагдаа, прокурор юу болсон бэ?
-Тэр чинь нэр дэвшигчидтэй огт хамааралгүй асуудал. Тойргийн хорооны тогтоол шийдвэрийг хэн ч байсан халдаж өөрчлөх эрхгүй. Тэр тусмаа прокурор, цагдаа бүр ч оролцох эрхгүй. Сонгуулийн дүнг цагдаа, прокурор өөрчилдөг зүйл биш. Саналын хуудсыг хэсгийн хороо тоолохоос биш Сонгуулийн тойргийн хороо ч түүнд оролцох эрх байхгүй. Гэтэл баахан цагдаа, прокурор очоод задлаад тоолоод хууль зөрчсөн. Түүнийгээ одоо яахыг нь хэн ч хэлж мэдэхгүй болчихсон байгаа юм билээ.

-Дахиад л маргалдаад эхэлбэл тойргийн хороо яах бол?
-Тойргийн хорооны шийдвэр хамтынх. Үүнээс өөрөөр шийдвэр гарахгүй. Үүнд бүрэн итгэлтэй байна. Нэр дэвшигчдээ өргөн мэдүүлж байж л асуудалд цэг тавина. Хуулийн өөр гарц байхгүй. Баянголчууд төрд төлөөлөлтэй болж, УИХ 76 гишүүнтэйгээр удахгүй хуралдах байх аа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан