Их, дээд сургуулийн өвлийн амралт өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Ингэснээр хөдөө, орон нутгийн нийтийн тээвэрт явдаг жолооч нарын ашиг орлого хэд дахин нэмэгдээд байгаа аж. Холын аймгуудын замын зардал шатахууны үнэ нэмэгдэхэд километр 15 нь төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь хөдөө, орон нутгийн иргэдийг багагүй бухимдуулсан юм.
Өнгөрсөн сараас шатахууны үнэ эргээд хямдарсан боловч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон хөдөө, орон нутгийн замын зардал буурсангүй. Мөн зарим холын аймгуудын жолооч нар замынхаа зардлыг таван мянган төгрөгөөр нэмжээ. Учир нь амралтаараа гэртээ харих гэсэн оюутан ихэссэнтэй холбоотой аж. Бензиний үнэ буугаад байхад яагаад замын зардлын үнэ буурахгүй байгаа талаар тодруулахаар хүмүүсийн нэрлэж заншсанаар Тээврийн товчоог зорьсон юм. Энд тэндгүй машинууд эмх замбараагүй эгнэн зогсчээ. Тэр хавиар дулаан хувцас өмссөн залуус бөөгнөрөн элдвийг хөөрөлдөн, тэдний зүг алхах хэн нэгнийг тосон авч энд тэндээс нь "Хөвсгөл явах уу, Эрдэнэт хот явах уу" хэмээн машин руугаа хаашаа явах гэж байгааг хэлэх завдал өгөлгүй булаацалдан чирэх дүр зураг харагдав. Уг газарт Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн "УАЗ фургон" маркийн машин ихэвчлэн зогсчээ. Улаанбаатараас Ховд аймаг руу явахад замын зардал нь 60-65, Увс руу 65-72 мянган төгрөг байна.
Хөвсгөл аймаг руу хүн тээвэрлээд найман жил болж байгаа Ж.Даваажаргалтай ярилцлаа.
-Хөвсгөл аймаг хүрэх замын зардал хэдэн төгрөг байна вэ?
-Одоогоор 34 мянган төгрөг байна. Өмнө нь 25 мянган төгрөг байсан. Сүүлийн хэд хоног Хөвсгөл аймгийн замын зардал хоёр мянган төгрөгөөр нэмэгдээд байна. Оюутны амралт эхлээд байгаа болохоор Цагаан сар өнгөртөл овоо ашиг олох юм шиг байна. Бидний ганц ашиг олдог үе оюутны амралт байдаг юм.
-Шатахууны үнэ буурчихсан юм чинь замын зардал буурах болов уу?
-Хөдөө, орон нутаг руу хүн тээвэрлэдэг жолооч нарыг их мөнгө олдог гэж хүмүүс ярьдаг. Гэтэл яг үнэн хэрэгтээ хэдхэн төгрөгийн ашиг харж амьдарч байна. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас хөдөө орон нутгийн нийтийн тээврийн жолооч нарт тусгай зөвшөөрөл олгодог болсон. Энэ нь бидний ашиг орлогыг бүрэн хаадаг. Учир нь байцаагч, цагдаа нарт торгуулаад цаана нь хэдхэн төгрөг үлддэг. Тэр нь амьдралд бараг хүрэлцэхгүй. Замын зардлын хувьд одоо бараг буурахгүй байх. Хөдөө, орон нутгийн тээвэр хариуцсан улсын байцаагчид биднийг дэг журамд оруулах ёстой. Гэтэл ерөөсөө тийм ажил хийлгүй жолоочоос торгууль авдаг ажилтай болсон. Цалингаасаа гадна өдөрт бараг 20-30 мянган төгрөгтэй орой ажлаасаа буудаг юм. Энэ талаар дээш нь хэлэх хүн байхгүй болохоор торгуулаад явж байна.
-Та нарыг яасан гэж торгодог юм бэ?
-Шатахууны мөнгөнөөс илүү гарахгүй болохоор нь 13 хүн тээвэрлэх ёстой машины жолооч бараг 20 хүн чихээд суулгачихдаг. Ингээд ярихаар чамд бидний буруу юм шиг санагдаж байгаа байх. Хэрэв ёс журмаар нь зөвхөн тусгай зөвшөөрөлтэй жолоочоор хүн тээвэрлэхийн тулд би хотын нийтийн тээврийн хэрэгсэл шиг график, цаг хугацаатай болох хэрэгтэй байна. Ингэж хэвших юм бол аваар осол бага гарна. Мөнгөтэй, танил талтай нэг нь "О" ангилал даруулаад хүн тээвэрлэх болсон. Хууль журмаараа бол даруулснаа-саа хойш гурван жилийн дараа хүн тээвэрлэх эрхтэй болдог юм. Сүүлийн жилүүдэд хөдөө, орон нутгийн нийтийн тээврийн микроавтобус, "УАЗ фургон" аваарт орж олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтэх болсон. Энэ нь туршлага муутай жолооч нар мөнгө олох гэж бүрэн бус техникийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байгаатай холбоотой. Дугуй муутай байж хэтэрсэн ачаа ачиж яваад өвлийн цагт эзгүй хээр эвдэрч хүмүүс нь осгодог. Оюутнууд дулаан хувцсаа өмсөхгүй бүрэн бус техникийн үзүүлэлттэй машинд сууж осгож амь насаа алддаг. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь жолооч олон хүний амь нас хариуцсан өндөр харицлага хүлээх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Э.Хүрэлбаатар