gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч. Дагвадорж: Нэгэнт хөөрсөн үнэ буурахгүй, инфляц ч буурахгүй

Эдийн засаг
2008-09-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-09-11

Сангийн яамнаас төсөв хумих бодлого явуулах болсон. Үүнийгээ чөтгөрийн тойргоос гарах гарц хэмээн тайлбарласан. Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Ерөнхий менежер ТЗУГ-ын дарга Ч.Дагвадоржтой ярилцпаа.

-Сангийн яам, Монголбанкнаас төсөв хумих бодлого явуулах болсон. Энэ нь чөтгөрийн тойргоос гарах зөв арга мөн үү?
-Инфляц өнгөрсөн онтой хувьцуулахад 34 хувьд хүрлээ. Өнгөрсөн онд авч байсан тэтгэвэр тэтгэмж, цалингаар юу худалдан авч чадаж байснаас хамаарч инфляцийн гол үндэс нь бий болж байдаг. Гэтэл одоо инфляцийн өсөлтийг хоёр янзаар ярьж байгаа. Нийгмийн хамгаалалд чиглүүлсэн хөрөнгө буюу цалин хөлсийг нэмж хөөргөснөөс инфляц өссөн гэж. Нөгөө талаас шатахууны үнэ өссөнтэй холбож байгаа.

-Эдийн засагч хүний хувьд юунаас болсон гэж үзэж байна вэ?
-Шууд цалин өсгөх нь инфляцид нөлөө үзүүлэхгүй. Иргэдийн цалинг нэмлээ гэхэд гэнэт машин авч унах чадваргүй байдаг. Тэд цалингаараа л хэрэгцээгээ хангах зэргээр амьжиргаагаа авч явдаг. Тиймээс одоогоор хүн амынхаа амьжиргааг бодоход цалин болон тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагатай байгаа. Үнэ дахин буухгүй учраас иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд нэмэх нь зөв. Гэхдээ цалин нэмэхэд хувийн хэвшлийнхэн эсэргүүцэл гаргадаг. Тэд ч бас үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулж цалингаа мөн л нэмүүлэх хэрэгтэй юм. Тиймээс төрийн албан хаагчийн цалин болон тэтгэвэр тэтгэмжтэй барьцаж болохгүй.

-Цалин нэмэхгүйгээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Одоогоор мэргэжлийн байгууллагууд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг яаж ч судлаад буулгаж чадахгүй. Үнэ нэгэнт өсөөд амьжиргааны түвшин өндөр болчихоод байхад хүн амын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Цалин нэмэхгүйгээр иргэдийг бүсээ чангал гэж байгаа нь болохгүй л бодлого.

-Сангийн яамнаас цалин нэмбэл инфляцийг барьж чадахгүй гэж мэдэгдэж байгаа.
-Сангийн яамнаас төрийн албан хаагчийн цалинг ирэх онд нэг ч төгрөгөөр нэмэхгүй, төрийн албанд нэг ч хүн нэмж авахгүй гэсэн хатуу байр суурьтай байж болохгүй байх. Энэ нь сайдын түвшний болон Засгийн газрын хэмжээний бодлого биш болов уу. Харин мэргэжлийн хүмүүсийн инфляц бууруулах арга байж болно. Гэхдээ энэ аргаар яваад үр дүнд хүрэхгүй.

-Манай улсын инфляц хэд байгаа вэ?
-Инфляц арав гарчихлаа. Ийм байдлаар худалдан авах чадвар нь унаж байна гэсэн үг.

-Хоёр хөршийн инфляц ямар байна. Инфляц өсч байгаа нь хөрш орноос хамаарч байна уу?
-Урд хөршийн хувьд инфляц бага байгаа. Юанын ханш чангарч худалдан авах чадвар өссөн. Хойд хөршийн инфляц ч өсөөд манайх шиг бужигнаад байгаа зүйл алга. Харин Шатахууны үнэ болон гаалийн татвараа нэмсэн нь манайд нөлөөлж байгаа болохоос ОХУ-д үнэ нэмэхэд манайд нөлөөлөөгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа нь тээврийн зардалтай холбоотой.

-Инфляцийг нэг оронтой тоонд хүргэх боломж байна юу?
-Монголбанк, Сангийн яамны бодлого барьж байгаа эдийн засагчид оны эцсээс барьж байгаа хатуу бодлогоо больж зөв хуваарилалт хийвэл магадгүй. Онолын хувьд нэгэнт хөөрсөн үнэ буухгүй. Үнэ өндөр байна гэдэг инфляц буурахгүй л гэсэн үг шүү дээ.

Б. Санж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан