Хаа явсан газраа хэрэг тарьж байдаг балагтай хурган дарга гэх нэрийг зүүгээд байгаа дуулианы эзэн Д.Бат-Эрдэнэ дахиад л хэрэгт холбогдлоо. Нас барсан ахынхаа дипломыг ашиглахын тулд нэрийг нь “зээлсэн” Д.Бат-Эрдэнэ өөрөө хэрэг үйлдээд зогсохгүй бас нэг гэмт этгээдийг хаацайлж байсан нь илчлэгдлээ.
Түүний ивээлд багтсан хүн бол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Содхүү. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү тэрбээр валютын ченжээс ажлынхаа гарааг эхэлж ИТХ-ын төлөөлөгч болжээ.
Ц.Содхүүг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө ивээлд авч, хамгаалах болсон нь их учиртай. Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа ИТХ-ын даргын суудлын төлөө өрсөлдөхөөр болжээ. Түүнийг энэ суудалд аваачихын тулд Ц.Содхүү ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, Ц.Содхүү иргэдийг Д.Бат-Эрдэнийн төлөө санал өгөхийг ятгаж, зарим нэгэнд нь мөнгө ч өгөөд амжсан байна.
Энэ чармайлт нь талаар болоогүй бөгөөд Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын сэнтийд заларчээ. Тиймээс ч Д.Бат-Эрдэнэ Ц.Содхүүтэй холбоотой асуудалд нухацтай хандаж, хаа явсан газар нь өмгөөлдөг болсон байна. Түүнчлэн Ц.Содхүүд Чингэлтэй дүүргийн Нийгэм, соёл боловсрол хариуцсан дэд даргын суудлыг “бэлэглэжээ”.
Гэтэл Ц.Содхүү нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгэм соёл боловсрол хариуцсан дэд дарга байх эрхгүй нэгэн. Тодруулбал, Ц.Содхүү нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1, 156.2 гэсэн зүйл ангиар 2.6 жилийн ял сонссон нэгэн. Гэсэн ч тэрбээр давж заалдан 2009 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан юм. Тэрбээр анхан шатны шүүх хурлын дараа Цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд саатуулагджээ.
Энэ хугацаанд Ц.Содхүү ажлаа хийсээр байсан аж. Өөрөөр хэлбэл, хорих ангиас ажлаа удирдаж байсан нэгэн. Түүнийг хорих ангиас ажлаа удирдаж байхад тусалсан гол хүн нь Д.Бат-Эрдэнэ. Хэрвээ энэ бүхэн жам ёсны дагуу явсан бол Ц.Содхүүг гэмт хэрэгт шалгагдаж байх үеэс түүний төлөөлөгч, дарга байх бүрэн эрхийг нь түдгэлзүүлж дараагийн хүнийг гаргах ёстой байсан.
Гэтэл Д.Бат-Эрдэнэ өөрийг нь дарга болгоход тусалсан хүнийхээ ачийг нь хариулж, Ц.Содхүүгийн оронд өөр хүн суулгахыг хүссэнгүй, суудлыг нь хадгалж байсан байна. Түүнчлэн Ц.Содхүү давж заалдах шатны шүүхээс Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан гэдгийг ч мэдэж байсан байх нь. Хэрэв тэгээгүй бол дараагийн хүнээр хэнийг сонгох талаар яригдаж эхлэх ёстой байлаа.
Энэ тухай бусад төлөөлөгчид нь Д.Бат-Эрдэнэд удаа дараа хэлж байсан ч нохой хуцаж байна чинээ тоогоогүй байна. Харин Ц.Содхүү нь өөрийгөө гэм буруугүй нь нотлогдож цагаадсан болохоор Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгэм соёл боловсрол хариуцсан дэд дарга байж болно хэмээн ярьдаг байна.
Хэрвээ Ц.Содхүү хэрэг хийгээгүй хэмээн цагаадаж суллагдсан юм бол буруутай хэмээн анхан шатны шүүхээс оноосон ялыг юу гэж ойлгох вэ. Энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч, яллах дүгнэлт үйлдсэн прокурор гэмгүй хүний нэр төрд халдаж, хилс хэрэгт унагасан болж таарлаа.
Хэрвээ тийм бол анх хилс хэрэгт гүтгэсэн гэх мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар Эрүүгийн хуулийн 248 дахь хэсэгт заасан зүйл анги /Илт гэм буруугүй хүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр тооцох/-оор эрүүгийн хариуцлага хүлээх юм. Ц.Содхүү ч нэр төрөө сэргээлгэнэ хэмээн хууль хяналтын байгууллагад хандах учиртай. Гэтэл Ц.Содхүү энэ талаар ямар нэгэн үг дуугарч үйлдэл хийсэнгүй. Тэгэхээр Ц.Содхүү хууль бусаар энэ суудалд суусан гэдгийг өөрөө баталж байгаа юм.
Хууль бусаар даргын суудалд заларсан Ц.Содхүү гэж хэн бэ
Ц.Содхүү нь 1976 онд Дорнод аймагт төрсөн. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү нь юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн “АРД” кино театрын урд байрлах валют солих цэгийг ажиллуулдаг аж. Одоо МУИС-ийн Хуулийн эрх зүйчийн ангийн III дамжаанд элсэх юм байна. Ц.Содхүү нь 2008 оноос эхлэн Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсэг буюу /бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 156.2 дахь хэсэг /Банкны хууль тогтоомж зөрчих/ гэсэн зүйл ангиар цагдаад шалгагдаж байсан.
Энэ нь 2012 оны орон нутгийн сонгуулийн хуулиар “...гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд сонгуульд нэр дэвшихийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчин түүнээ нуун төөрөгдүүлэх замаар нэр дэвшсэн гэдгийг баталж байгаа юм. Ц.Содхүү өмнө нь 2012 оны зургадугаар сард НИТХ-д ИЗН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн боловч амжилт олоогүй аж.
Энэ мэт Д.Бат-Эрдэнийн “найз” Ц.Содхүүгийн түүх арвин. Гэхдээ түүний түүхийн ихэнхийг хууль бус үйлдэл эзэлнэ. Энэ бүхний дийлэнхийг Д.Бат-Эрдэнэ хамт үйлджээ. Энэ хоёр хүний хийсэн хууль бус үйлдэл бүгд илэрвэл тэдэнд нүүр хийх газар олдохгүй биз. Эр хүн эр хүндээ хайртай гэдгийн адил хэрэгтэн хэрэгтнээ нуудаг гэдгийг энэ хоёр хүний үйлдэл харууллаа.
Г.Мянган