УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоол, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцжээ. Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг дахин оруулж ирэх, Ерөнхий сайдын мэдээллийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр дахин боловсруулах асуудлыг энэ долоо хоногт багтаах шийдвэрийг Засгийн газарт өгчээ.
Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг нягталж, тодруулах шаардлагатай байсан. Зарим нэг мэдээллийн дагуу нотлох, магадлах, шаардлагатай зүйлүүд байгаа гэдэг нь тогтоогдсон. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцээд явна гэж найдаж байна.
Манай бүлгийн гишүүд өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх нь нээлттэй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд асар их нөлөө бүхий хуулийн шинэчлэлүүд хийж байгаа.
Энэ нь өөрөө Ардчилсан намын шинэчлэлийн бодлогод гол нөлөө үзүүлж байгаа учраас бүлгийн гишүүд өөр өөрийн үзэл бодлоор дүгнэх байх. Тиймээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй" гэв.