“Тэнхлэг зууч-Шинэ байр” сэтгүүл 2014 оны анхны дугаараа уншигчиддаа өргөн барьж байна. Сэтгүүл өмнөх дугаараас эхлэн шинэ загвараар буюу “Тэнхлэг зууч”, “Шинэ байр” гэсэн хоёр талтайгаар хэвлэгджээ.
Энэ удаагийн дугаарт Улаанбаатар хотод захиалга авч байгаа 160 барилгын 25117 орон сууцны хаяг байршил, өрөөний сонголт, үнэ ханш, харилцах утасны дугаар зэрэг бүхий л мэдээллийг багтааснаас гадна Улаанбаатар хотын 2013 оны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн тоймыг дэлгэрэнгүйгээр нийтлэгджээ.
Мөн иргэдийн хүлээлтийг үүсгэсэн Буянт-Ухаа хороолол ойрын үед захиалгаа авах болов уу зэрэг асуултын хариуг мэдээ мэдээллийн булангаас авах боломжтой аж.
Нэр бүхий компаниудын барьж ашиглалтанд оруулсан орон сууцны м.кв дутсан талаархи шуугиан сүүлийн үед олны анхаарлын төвд байна. Орон сууцны м.кв яагаад дутдаг, дутуу талбайтай орон сууц худалдан авахгүй байхын тулд иргэд хэрхэн анхаарах, ямар компаниуд иргэдийн хохирлыг барагдуулсан, ямар нь барагдуулаагүй байгаа талаар манай сэтгүүлчийн бичсэн нийтэл энэ дугаарт нийтлэгджээ.
Мөн зуслангийн газар өмчлөлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан хойд чиглэлийн зуслангуудаас бэлтгэсэн сурвалжлагыг бэлтгэснийг та бүхэн сэтгүүлийн шинэ дугаараас сонирхоорой.
Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хэрэгжсэн 8 хувийн хүүтэй зээлд арилжааны банкууд тус тусын шаардлагуудыг тавьдаг болсон байна. Ямар шинэ шаардлагууд найман хувийн хүүтэй зээл авах үйл явцад тулгардаг болсныг энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн “8 хувийн хүүтэй зээлийн шинэ нөхцөл шаардлагууд” нийтлэлээс мэдэж болно.
“Тэнхлэг зууч-Шинэ байр” сэтгүүлийн шинэ дугаарыг уншигч та бүхэн Номингийн бүх сүлжээ дэлгүүрүүд, ном сонин борлуулах цэгүүд, Интер, Мир номын дэлгүүрүүдээс худалдан авч болно. Мөн www.book.gogo.mn сайтаар цахим хувилбарыг унших боломжтой.
Хуучнаар Ард кинотеатрын 2 дугаар давхарт байрлаж буй “Шинэ байр” орон сууцны мэдээллийн төв дээр “Тэнхлэг зууч-Шинэ байр” сэтгүүлийг худалдахын зэрэгцээ мэдээллийн ажилтнууд шинэ орон сууцтай холбоотой бүхий л мэдээллийг өгч байгаа аж.
Б.Сондор