gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолой ашиглалтад орлоо

Э.Онон
Дэлхийд
2019-12-03
111
Twitter logo
Э.Онон
111
Twitter logo
Дэлхийд
2019-12-03
Орос, Хятадыг холбосон байгалийн хийн хоолой ашиглалтад орлоо

ОХУ-ын “Gazprom” компани зүүн Сибирээс БНХАУ-д байгалийн хий нийлүүлж эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар цахимаар холбогдож, 3000 км-ийн урттай байгалийн хийн хоолойг өчигдөр албан ёсоор нээжээ.

“Сибирийн эрчим хүч” төсөл нь хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгийг Путин онцолсон байна.

ОХУ-ын эрх баригчид Европоос хэт хамааралтай байгалийн хийн бизнесээ олон тулгууртай болгохыг зорьж буй. Нөгөө талаас БНХАУ нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс өмнөд хөршид зайлшгүй худалдан авах шаардлага бий. Мөн хоолойгоор дамжуулах нь танкераар зөөснөөс хямд тул төсөвт хэмнэлттэй.

Анх 2014 онд хоёр улсыг төлөөлж “Gazprom”, “China National Petroleum Corp” компаниуд 400 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Ингэснээр талууд 30 жилийн хугацаанд жилд 38 тэрбум куб.м байгалийн хийг тогтвортой нийлүүлэх тохиролцоонд хүрсэн.

Цаашдаа шугамыг Шанхайтай холбож сунгаснаар урт нь 3370 км хүрнэ. Өдөрт 10 сая куб метрийн байгалийн хийн нийлүүлэлтээс эхлэх бөгөөд 2025 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, нэг өдрийн гарц нь оргил түвшиндээ хүрнэ хэмээн тооцоолж байна.

Эх сурвалж: Moscow times, NHK

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан