gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сурагчдын дотуур байр, цэцэрлэгийн модон жорлонг халах аянг өрнүүлнэ

Б.Сондор
Боловсрол
2019-04-22
0
Twitter logo

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх сумдад ажиллаж, дунд сургууль, сурагчдын дотуур байр, гал тогоо, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудаар орж, сурагчдын сурах бичгийн хүртээмж, хоолны амт чанар, багш нарын ёс зүй, хичээл, даалгаврын ачаалал ямар байгааг багш, сурагчдаас тодруулан асуулаа.

Улсын хэмжээнд ЕБС-ийн 500 гаруй дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдардаг

Малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулахын зэрэгцээ модон жорлонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих ажилд анхаарна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдардаг. Дотуур байруудын 71.3 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай болохоор усаа зөөвөрлөн хэрэглэж байна. Мөн 61 хувь нь гаднаа нүхэн жорлонтой, тэдний бараг тал хувь нь 70 метрээс хол зайд байрлаж байгаа юм, энэ байдлыг яаралтай сайжруулна гэдгээ БСШУС-ын сайд илэрхийлэв.

Төвшрүүлэх сумын “Сансар” хүүхдийн цэцэрлэгийн багш Д.Туяа манай ариун цэврийн байгууламж цэцэрлэгтэйгээ хоолойгоор холбогдсон нь хүүхдүүд өвлийн улиралд даарахгүй, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцлов. Архангай аймгийн ЗДТГ, “Мобиком” корпораци, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хамтын санхүүжилтээр хийгдсэн тус цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийг орон нутгийн жишиг загвар гэж хэлж болохоор ажээ.

Цэнхэр сумын дунд сургуулийн багш Б.Хараамижид Монголын багш нарын их хурлын уриалга, салбарын сайдын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Бид хичээлээ хүүхдүүдээ ойлгуулахын тулд олон төрлийн үзүүлэн, материалыг гараараа хийж, хувиасаа зардал гаргаж ирсэн. Энэ асуудал улсын төсвөөс шийдэгдэх болсонд баяртай байна. Багш илүү бүтээлч байх сэдлийг дэмжсэн шийдвэр гарлаа. Багш, сурагчдын ачааллыг бууруулах ажлыг ч хийж эхэлсэн. Манай сургуулиас Улсын төрөлжсөн олимпиадаас бусад олимпиадад багш, сурагчид оролцоогүй гэж байлаа.

Сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцсаны дараа сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. “Элэгний эмгэггүй Архангай” төслийн үр дүнд элэгний халдвараар өвчлөх магадлал ойрын жилүүдэд эрс буурна гэж салбарын эрдэмтэд, эмч нар үзэж байгааг иргэд баяртайгаар хүлээн авлаа. Уг төслийн нэгдүгээр шат тус аймгийн бүх суманд амжилттай хэрэгжиж, 40-65 насны нийт иргэдийг C вирусгүй болгох аян өрнүүлсөн бөгөөд одоо хоёрдугаар шат нь хэрэгжиж байгаа юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан