Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг төв талбайд угтан авсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Хоёр улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Баганат танхимд дурсгалын зураг авахуулсан юм.
14.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ, ганцаарчилсан уулзалт хийлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ эхэллээ.
АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ХОЁР УЛС ХАМТЫН АЖИЛЛГААНЫ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Баримт бичгүүд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа.

Үүний дараа:
- МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Тероризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.
- МУ-ын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд М.С.Орешкин нар Бүс нутаг, хил орёмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын ЗГ хоорондын хэлэлцээрт

- Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны албаны Нэгдүгээр орлогч захирал А.Я.Войцов нар Монгол Улсад Цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай МУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай ЗГ хоорондын тогтоолд гарын үсэг зурав.
- “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ОХУ-ын “Россети” Олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал П.А.Ливинский нар Эрдэнэс Монгол компани ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

- “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
- “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
- “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
- “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
- “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч Путин энэ удаагийн айлчлалаар хоёр орны найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ юм. Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сард АНУ-д айлчлахдаа тус улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулсан бол хойд хөрштэй одоо байгуулах гэж байна. Манай улс БНХАУ-тай уг гэрээг байгуулсан юм.