Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн “Маамуу нааш ир” дууны аялгуу, хэмнэлийг ашиглан ёс бус үгтэй хип хоп дуу цацсан Реппер 113-ын бүтээлийг сонсогчид шүүмжилж байна.
1956 онд төрсөн "Маамуу нааш ир" дууны шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын охин, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн 70 жилийн ойтойгоо золгож буй энэ дууны утга аялгууг гажуудуулсан хэмээн Оюуны өмчийн газарт хандахаа мэдэгджээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас өчигдөр /2026.03.16/ мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд сүүлийн үед орчин үеийн хөгжмийн урсгалаар уран бүтээл туурвиж буй зарим чөлөөт уран бүтээлчид бүдүүлэг, доромж утга бүхий үг хэллэг ашиглах, садар самуунд уриалсан шинжтэй, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлөх утга агуулга бүхий бүтээлийг шоу тоглолт, арга хэмжээний үеэр дуулах, цахим орчин болон олон нийтийн сүлжээгээр түгээх нь нэмэгдэж байна.
Иймд уран бүтээл туурвихдаа монгол хэлний найруулга, утга төгөлдөр байдлыг эрхэмлэн, бүдүүлэг, доромж, садар самуун утга агуулгатай үг хэллэгийг олон нийтэд түгээхээс зайлсхийхийг зөвлөмж болгосон байна.