АНУ-ын жүжигчин, дуучин Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгссөн тухай түүний төлөөлөгч баталжээ.
Панеттьер бага наснаасаа урлагийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд “Heroes” олон ангит киноны Клэр Беннет, “Nashville” цувралын Жульетт Барнс нарын дүрээр дэлхий дахинд танигдсан юм. Мөн “Scream 4”, “Scream VI”, “Remember the Titans”, “A Bug’s Life” зэрэг кино, бүтээлүүдэд тоглож байжээ.
Одоогоор түүний нас барсан шалтгаан болон нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Түүний төлөөлөгч эмгэнэл илэрхийлэхдээ Панеттьерийг “Гайхалтай гэрэл гэгээтэй, хүчирхэг нэгэн” байсан хэмээн тодорхойлж, түүнийг таньдаг байсан хүмүүс болон дэлгэцээр үзэж ирсэн сая сая үзэгчдэд асар их хайр, баяр баясгалан авчирсан хэмээн дурдсан байна.
Хэйден Панеттьер 1989 оны наймдугаар сарын 21-нд Нью-Йоркийн Палисадес хотод төрсөн бөгөөд энэ сарын 21-нд 37 нас хүрэх байсан юм. Тэрээр 11 сартайгаасаа телевизийн сурталчилгаанд тоглож эхэлсэн бөгөөд 1990-ээд онд хүүхдийн жүжигчнээр карьер нь эхэлжээ.

Түүний карьерын хамгийн том амжилтуудын нэг нь 2006-2010 онд гарсан “Heroes” цуврал байв. Тус бүтээлд тэрээр ер бусын хүч чадалтай өсвөр насны охин Клэр Беннетийн дүрийг бүтээж, олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон. Дараа нь 2012-2018 онд “Nashville” цувралд кантри дуучин Жульетт Барнсын дүрд тоглож, хоёр удаа Алтан бөмбөрцөгийн шагналд нэр дэвшжээ.
Панеттьерийн сүүлийн жилүүдийн уран бүтээлд “Scream” киноны Кирби Рийдийн дүр багтдаг. Тэр мөн 2026 онд This Is Me: A Reckoning нэртэй дурсамжийн номоо хэвлүүлсэн байна.

Түүний хувийн амьдрал:
Хэйден Панеттьер 2009 онд тухайн үеийн хүнд жингийн дэлхийн аварга, Украины боксчин Владимир Кличкотой танилцаж, удалгүй үерхэж эхэлжээ. Тэд 2011 онд холын зайн харилцааны улмаас салсан ч 2013 онд харилцаагаа сэргээж, мөн онд сүй тавьж 2014 оны арванхоёрдугаар сард охинтой болсон. Панеттьер охиноо төрүүлсний дараа төрсний дараах сэтгэл гутралд орсон талаараа 2015 онд олон нийтэд ил тод ярьж, энэ асуудлыг нуух бус, нээлттэй ярилцах хэрэгтэйг онцолж байлаа. Тэд 2018 онд салсан ч охин Кайягаа хамтдаа өсгөсөн юм.
Эх сурвалж: ABC news