“Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж – Дэд бүтцийн шилжилтийг эрчимжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах "CAREC Business 2026" форум нь 2026 оны 9-р сарын 30 – 10-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Shangri-La зочид буудалд зохион байгуулагдана.
Тус форум нь CAREC-ийн 25 дугаар Сайд нарын бага хуралтай зэрэгцэн зохион байгуулагдаж, CAREC-ийн бүс нутаг болон түүнээс гаднах бизнесийн салбарын тэргүүлэгчид, төрийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн холбоод, хөгжлийн түншүүд нэг дор чуулна.
Үндсэн салбарууд:
- Эрчим хүч ба харилцаа холбоо
- Ухаалаг тээвэр ба логистик
- Чухал ашигт малтмал
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах CAREC Business Forum 2026-д хамтрагчаар ажиллаж байна.
CAREC нь бүс нутгийн 11 улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдийг нэгтгэн, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, эрчим хүчний харилцан холболт болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ юм.