Шатахуун дахиад л тасарч, иргэд хот, хөдөөгүй шатахуун түгээх станцын үүд сахин хоёроос илүү хоногийг өнгөрүүлж байна. Өглөөний 07:00 цаг. Төмөр хашилт татсан, түгээгчгүй шатахуун түгээх станцын үүдэнд хэдий нь 20-30 автомашин ирээд зогсчхож.
Хэн, хэзээ тэдэнд шатахуун түгээж эхлэх нь тодорхойгүй. Ирлээ гэхэд хэр хэмжээгээр шатахуун өгөх, ер өгөх, өгөхгүй нь ч бүрхэг. Хүний горьдлого тасартлаа удна, хүлээнэ дээ.
Шөнө дугаарлаж л байсан, өглөө сэрэхэд оочерлож л зогсоно, ажил тарахад аанай л хүлээж харагдана. Энэ хотын хүмүүс унтаж амарч, ажлаа хийж, ер хэзээд нь амьдарч байна вэ?.
Удахгүй есдүгээр сарын 1 болж, хичээлийн шинэ жил эхэллээ. Хүүхдийнхээ хувцас, хэрэглэлийг бэлдэх сэн. Оюутныхаа сургалтын төлбөрийн төлөө ажлаа хичээнгүйлэн хийх сэн. Эртхэн харьж, бүрэн нойр авч амраад маргааш бүтээмжтэй ажиллах сан. Ай, амьдралд шатахуунд дугаарлахаас өөр санаа зовох асуудал мундахгүй юм сан.
Ер нь зүгээр л хэвийн сайхан амьдрах сан. Гэвч амьдрах туйлын хүсэл шатахуун олох болж хувирсан нь уйтай. Сайхан амьдаръя гэхээр шатахуунд дугаарлаад амжихгүй нь бололтой...
Амьдралд шатахуунд дугаарлахаас өөр санаа зовох асуудал мундахгүй юм сан.
Энэ зуурт автобусаар л яваач дээ, алхаач дээ гэх үгс сонстох нь хоржоонтой. Амьдралыг зөвхөн өөрийн боломжоор төсөөлдөг хүмүүс л ийм үгийг амархан хэлдэг байх. Ойрхон бол алхахад асуудалгүй. Автобусны буудал нь ажил, гэрийн хажууд, чиглэл нь таардаг бол нийтийн тээврээр явах ч амархан. Гэвч хүн бүрийн ирж, очдог газар, ажил мэргэжил, амьдралын нөхцөл адилгүй.
Өндөр настай, жирэмсэн, тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүс ч энэ хотод амьдарч буй. Тэдэнд "алхаад явчихна" гэдэг сонголт олддоггүйг санах хэрэгтэй. Цаашлаад хөдөө орон нутгийн алслагдсан сумаас аймаг, хот руу зайлшгүй ажилтай зорчих хүн бий. Хэдэн зуун километрийг гүйгээд туулах аргагүй. Хүнд ачаа, бараа материал тээвэрлэх шаардлагатай жолооч байгаа. Ачаагаа үүрээд алхах сонголт тэдэнд бас үгүй. Энэ мэтчилэн хүн бүрийн явах зорилго, туулах зай ч адилгүй.
Тиймээс шатахууны хомсдол зөвхөн тав тухын тухай ойлголт биш юм. Нөхцөл байдлыг өөрийн боломжийн хэмжүүрээр бус, бусдын амьдралын нөхцөлөөр харах нь нийгмийн энгийн л боловсон зан билээ.