gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хаврын чуулганаар Евразийн хөгжлийн банканд элсэх, эсэхийг хамгийн түрүүнд хэлэлцэнэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-02-13
6
Twitter logo

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол-ОХУ-ын Холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын хуралд оролцсон. Тэрээр хоёр орны худалдаа олон жилийн турш алдагдалтай байгаа гэв. 

1994 онд манай улсын нийт экспортын 60 хувь нь ОХУ-д, 17 хувь БНХАУ-д ногдож байжээ. Харин одоо бид нийт экспортынхоо 94 хувийг урд хөршид нийлүүлж байна. УИХ Евразийн эдийн засгийн холбооны гэрээг соёрхон баталснаар улс төрийн дээд шийдвэр гарсан.

Одоо хоёр улсын компаниудын ажил үлдлээ. Хэдийгээр худалдааны гэрээ байгуулсан ч төлбөр тооцоо хийхэд хэцүү байна. ОХУ-ын банкууд барууны эдийн засгийн хоригт орсон тул төлбөр тооцоог шууд хийх боломжгүй болсон. Евразийн хөгжлийн банканд элсэх талаар Засгийн газар өнгөрсөн сарын 28-нд хэлэлцсэн. Энэ талаар уулзалтууд хийж байна. Уулзалтууд амжилттай болбол бид БНХАУ-ын, Дубайн банкаар дамжуулж, шимтгэл төлөлгүйгээр төлбөрөө хийдэг болно.      

Хаврын чуулганаар Евразийн хөгжлийн банканд элсэх, эсэхийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэнэ. Байгалийн хийн хоолойн хувьд Оросын тал монгол мэргэжилтнүүдийг одооноос бэлтгэж эхлэх санал тавилаа. Энэ төслийн ТЭЗҮ-г УИХ хэлэлцэн батална гэв.     

Евразийн хөгжлийн банк нь гишүүн орнууд хамтран хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлдэг.  Тус банк (ЕАХБ) 2025 оны есдүгээр сард MCDF-ийн Зохицуулах хорооны ажиглагчийн статустай болжээ. MCDF нь олон улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллагууд болон улс орнуудын глобал түншлэл юм.

MCDF-ийн Зохицуулах хорооны бүрэлдэхүүнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк (АХБ), Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Исламын хөгжлийн банк зэрэг байгууллага багтдаг. MCDF нь өөрийн санхүүгийн механизмаар дамжуулан мэдээлэл солилцох, чадавхыг нэмэгдүүлэх, төслийн бэлтгэлийг дэмждэг.

Ажиглагчийн хувиар Евразийн хөгжлийн банк нь Төв Азийн болон ойролцоох бүс нутгийн оролцогч орнуудын хөгжлийн хэрэгцээг харгалзан дэд бүтцийн салбар дахь тэргүүлэх чиглэлийн асуудлаар дээд түвшний хэлэлцүүлэгт оролцох боломжтой болжээ.                           

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан