АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама нэгэн подкастын үеэр харь гарагийн хүмүүсийг бодит хэмээн ярьсан нь цахим орчинд олон хүний анхаарлыг татсан.
Тэрбээр "Тэд бодит. Гэхдээ би нүдээрээ харж байгаагүй. Тэднийг Area 51-д нуугаагүй.
Ерөнхийлөгчөөс нууцаар хуйвалдаагүй л бол газар доорх нууц байгууламж гэж байхгүй" хэмээн ярьжээ.
Түүний энэ ярилцлага олон хүнд хүрсний дараа тэрбээр "Асуултуудыг хэтэрхий хурдан тавьж байсан учраас тэр уур амьсгалд нийцүүлэн хариулсан" гэсэн тайлбар хийсэн байна.
Гэхдээ өөрийн хэлсэн үгийг ор тас үгүйсгээгүй бөгөөд "Орчлон ертөнцийн хаа нэгтээ өөр амьдрал байх магадлал өндөр. Гэхдээ дэлхийд ирсэн байх магадлал нь бага.
Намайг ерөнхийлөгч байх хугацаанд харь гарагийн хүмүүс бидэнтэй холбоо тогтоосон гэх нотолгоо гарч ирээгүй" гэжээ.
2009-2017 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан тэрбээр өмнө ч энэ сэдвээр хошигнон ярьж байсан юм.
Эх сурвалж: ВВС