"Банкны салбарын тойм 2025"-г өнөөдөр танилцуулав. Монголын банкны холбоо 2025 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдлыг мэдээллээ.
2025 онд эдийн засаг 6.8 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Энэ салбар есөн улирлын дараа сэргэжээ. Гэхдээ малын тоо өсөөгүй, зудын өмнөх буюу 2023 оны үзүүлэлтдээ эргэж хүрчээ. Мөн 2023 оноос энэ салбарыг дэмжих зээл олгож эхэлсний үр дүн гарч байна.
2025 онд нэг тонн нүүрсийг 110 ам.доллараар худалдана гэж Сангийн яам тооцоолсон ч үнэ 30 хувиар буурсан. Энэ нь нүүрс тээврийн салбарынханд ч цохилт болов. Азаар зэсийн үнэ 20 хувиар өсөж, нүүрсний орон зайг нөхжээ. Мөн импорт буурч, гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 6.7 хувийн ашигтай гарсан байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос автомашины импортыг бууруулахын тулд урьдчилгаа огт төлөлгүйгээр, зээлээр машин авдгийг хязгаарласан. Мөн Төвбанк хэрэглээний зээлийг хумих бодлого явуулсан. Эдгээрийн нөлөөгөөр машины импорт буурчээ. Автомашины импорт нийт импортод багагүй жин дарж байв.
2025 ОНД БАНКУУД НИЙТ 880 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААД ЭХ ҮҮСВЭРЭЭС ТАТЖЭЭ

Энэ нь төгрөгийн ханш, урсгал дансанд эергээр нөлөөлсөн. Банкууд дунджаар жилийн 5 хувийн хүүтэй эх үүсвэрийг гаднын санхүүгийн байгууллагуудаас татжээ. Ам.долларын орлоготой иргэн, ААН-д л долларын зээл олгодог. Иймд ам.долларыг төгрөг рүүү хөрвүүлэх боломжийг нэмэх нь зөв гэж Монголын банкны холбоо үзэж байна.
Банкууд Төвбанкны валютын своп хэлцэл хийх замаар л ам.доллараа төгрөг рүү хөрвүүлдэг. Валютаар олгосон зээл нийт зээлийн 6 хувийг эзэлжээ.
ТӨСВИЙН АЛДАГДАЛ 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ
2025 онд төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газар хэд хэдэн төлбөрөө хойшлуулсан ч алдагдал их наядаар хэмжигдэв. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирч байгаа ч төсвийн зарлага өндөр хэвээр байна.
- 2023 онд 32 хувиар
- 2024онд 38 хувиар
- 2025 онд 35 хувиар төсвийн зардал тус тус өссөн.
Энэ нь дэлхийд байхгүй өндөр үзүүлэлт бөгөөд Хойд Солонгос, Монголд л төсөв ийм хурдаар тэлснийг Л.Амар захирал онцлов. Тэрээр “МАН парламентын сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувьд хүргэх амлалт өгсөн. Амлалтаа биелүүлэхэд хоёр жил үлдлээ. Бид энэ амлалтыг марталгүй, үр дүн нэхэх учиртай. Ингэснээр зэх зээлд хувийн хэвшилд орон зай үүснэ” гэв.
ТОП5 ТЭРГҮҮЛСЭЭР

Системийн нөлөө бүхий, ТОП 5 банкны бүх үзүүлэлт 2025 онд өсжээ. ХААН, ХХБ олон талаар тэргүүлж, Төрийн банк, Хас банкны тоон дүнгүүд алгуур өссөн байна.
ТОП 5 банкны өөрийн хөрөнгийн өгөөж 19 хувьд хүрсэн нь хадгаламжийн дундаж хүүг (12 хувь) давлаа. Эдгээр банкуудын хувьцааг 2025 онд худалдаж авсан бол хадгаламжаас илүү өгөөж хүртжээ.
НЭГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 20 ХУВИЙГ Л ЭЗЭМШИХ ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар: Банкны хувьцаа эзэмшигч хамгийн ихдээ 20 хувийн хувьцааг л эзэмших хууль хэрэгжиж байна. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид нэмэх санал тавьдаг. Учир нь 20 хувийг эзэмшсэнээр тухайн банканд хяналт тавих боломжгүй. Хамгийн багадаа 34 хувийг эзэмшсэнээр тухайн хөрөнгө оруулагч хяналтын багцтай болно. 20 хувийг зохист хэмжээнд хүргэвэл хөрөнгө оруулагчид орж ирнэ. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ.
ХК болсон банкууд маш сайн ажиллаж байгаа ч хувьцааны үнэ унасан. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй холбоотой.
Манай салбарт давхар зээл томоохон асуудал болж, нэг зээлдэгч хэд хэдэн санхүүгийн байгууллагаас олон зээлийг зэрэг авсан. Иймд зээлийн мэдээллийг бодит цагийн горим руу шилжүүлж, энэ асуудал цэгцэрлээ. Одоо нэгэн зэрэг зээл авах боломжгүй болсон ч өмнө нь зээл авсан иргэдийн зарим зээл чанаргүйдсэн.
Иргэд зээлийн оноогоо хоёр ААН-д нэг удаад 3500 төгрөг төлж, харж байна. Уг нь санхүүгийн үйлчилгээ аль болох хямд, хүндрэлгүй байх ёстой.
Бид гаднын банкийг эсэргүүцэхгүй. Уг нь Гадаадын хөрөнгө оруулалттай, төрөлжсөн банкны тухай хууль бий. Энэ хуулийг батлаад багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэгжүүлсэнгүй. Энэ хуулиар дотоодын зах зээлийг хамгаалж, гаднын банк хадгаламж татахгүй, хамгийн багадаа 100 тэрбум төгрөгийн зээлийг нэг зээлдэгчид компанид олгоно гэж заасан.
Дотоодын банкууд “Оюутолгой” гэх мэт томоохон компанийн, өндөр дүнтэй зээлийг хамтраад ч санхүүжүүлж чадаагүй. Энэ орон зайг гаднын банк нөхнө гэж хууль баталсан. Гаднын арилжааны банкийг байгуулах бол учиртай хандах нь зөв.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Банк, ББСБ-уудыг өөр өөр байгууллага хянан зохицуулдаг. Эдгээрийг нэгтгэх цаг болсон. Санхүүгийн зохицуулах хороог шинээр байгуулсан тул энэ байгууллага бүрэн бэхжээгүй, туршлага багатай хэмээн Монголбанк банкуудын хяналт, зохицуулалтыг хариуцахаар болсон. Үүнээс хойш олон жил өнгөрлөө.
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан, гурван жилийн гэрээ удахгүй хүчин төгөлдөр болно.
Бид Евразитай эдийн засгийн интеграцад орох нь зөв. Узбекистан, Казахстан, Киргизтэй бид олон талаараа ижил.
Жишээ нь эдгээр улсад хонины махыг түлхүү иддэг. Харин Европын орнуудад тийм биш.
Евразийн таван улс монгол бүтээгдэхүүнийг хүлээж авахад бэлэн байна. Гэхдээ манай банкууд болгоомжтой байх ёстой.
Учир нь дэлхийн банкны систем нэг нэгнээ хянадаг тогтолцоотой. Киргиз “Мир” хэмээх ОХУ-ын төлбөр тооцооны системд нэгдсэн байсан банкууд нь тул эдийн засгийн хоригт өртсөн.
Манай лаазалсан бүтээгдэхүүн, хиамыг оросууд өргөн хэрэглэдэг байв. Гэвч цэргийг нь хөөн гаргасны улмаас ОХУ манай бүтээгдэхүүнд 50 хүртэл хувийн татвар ногдуулсан.
ОХУ барууны орнуудын дунд үүссэн нөхцөл байдлын улмаас бидэн рүү хандаж байна. Геополитикийн энэ боломжийг бид ашиглах ёстой.
Одоо иргэд зээлийн оноогоо хоёр ААН-д нэг удаад 3500 төгрөг төлж, харж байна. Уг нь санхүүгийн үйлчилгээ аль болох хямд, хүндрэлгүй байх ёстой. Гэтэл заавал оноогоо шалгахыг ББСБ-ууд, зээлийн апп-ууд иргэдээс шаардаж байна. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг.
Ипотекийн банкны тухайд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ санааг гаргасан. Одоогоор судалгааны түвшинд байна. Монголбанкны үнэт цаасыг хувиргаж, орон сууцны эрэлт нийлүүлэлтийг зэрэг дэмжихээр төлөвлөсөн юм билээ. Германд Дэлхийн нэгдүгээр дайны дараа ийм банк байгуулж, иргэдээ орон сууцжуулсан туршлага бий. Үүнийг олон оронд хэрэгжүүлсэн. Гэвч Монголбанкны гол зорилт нь инфляцыг бууруулах тул ипотекийн зээлийг санхүүжүүлэх нь энэ зорилгод нь харшилна.
Манай улсад тоногдоогүй үлдсэн нэг сан бий. Тэр нь Ирээдүйн өв сан. Энэ сангийн 1.7 тэрбум ам.долларыг гадаадад байршуулсан. Энэ эх үүсвэрийг ипотект ашиглах хувилбар ч яригдсан гэв.