Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр үргэлжилж байна.
Энэ жилийн наадмын нээлтэд олон хүн сэтгэл хангалуун байна. Наадмын нээлт найруулагчийг, найруулагчийн онцлогийг шууд илтгэдэг аж. Энэ жилийн нээлт аядуу зөөлөн, ус шиг урссан, уян налархай байв. Бүжигчин бүсгүйчүүл ямар гоолиг, бүжигчин залуус ямар цог жавхаалаг юм бэ.
Төв цэнгэлдэхийн талбайд ийш тийш сандарч гүйлдсэн хүмүүс алга, тэгсэн атлаа үзэгчдээ уйдаасангүй. Сагсалзаж, сэгсэлзсэн зүйлгүй атлаа солонго шиг өнгөлөг, тод, нутаг нутгийн онцлогийг харуулсан, өргөн дэлгэр агуулгатай, дахиж үзэхэд ч уйдамгүй нээлт боллоо.
Наран ургах зүүн зүгээс эхэлж, нутаг нутгийг илтгэх дуу бүжгийг ар араас нь толилуулав. Сэвжидийн Сүхбаатар гуай гэх мэт ахмадуудаа тайзан дээр дахин харахад таатай байв. Өнгөрсөнгүй одоо цаг гэж үгүй билээ. Алдах вий, зөрөх вий гэж их л хичээж байгаа бололтой, урдах хүүхдүүдээ ажиглан, болгоомжтой бүжиглэх хүүхдүүд бүр өхөөрдөм.
Эмх цэгцтэй, дэг журамтай гэж жигтэйхэн.
Морьтой дуулсан эмэгтэйчүүдийн үзүүлбэр гаднынхан байтугай бидэнд ч сонин хачин байв шүү. Их эзэн Чингис хааны иш хөргийг ил гаргахад нэг эмээж, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ дуулахад даган уярч, "Хар тас"-ын С.Амараа гарч ирэхэд хүн бүр хөөрөн догдлов. Нутагтаа суугаа бид үзээд ингэж огшиж байхад алс хол суугаа Монголчууд үзээд уйлдаг байх даа хөөрхий.
Найруулагч, бүжиг дэглээч Д.Баярбаатар, түүний багийнхан, бүжигчид, дуучид, тайзныхан, зураглаачид, жижиг хэрэглэлийнхэн, циркчид, хөтлөгчид, жолооч, тогооч гээд оролцсон бүх хүнд гүнээ талархъя.