gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Налайх дүүрэгт 32 орны 585 хүүхэд математикийн тэмцээнээр өрсөлдөж байна

М.Лхагвадулам
Боловсрол
2026-07-23
2
Twitter logo

Налайх дүүргийн Голомт сургууль. Олон улсын математикийн тэмцээний (International Mathematics Competition) оролцогч хүүхдүүд зарим нь инээж, зарим нь гуньж байгаа харагдана. Хожсон Ази хүү, хожигдсон Африк хүүгийн мөрөн дээр зөөлөн алгадна. Хэл нэвтрэлцэхгүй ч дохио зангаагаар хуруугаа гозойлгож нэгнээ магтах нь ч харагдаж байв.

Математикийн хичээлээр чансаа өндөр 32 орны хүүхдүүд Налайх дүүрэгт цугласан байна гэж тэмцээний ерөнхий зохион байгуулагч Ч.Сугардорж тайлбарлав.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ тэмцээнийг Монголд анх удаа зохиож байна. Зургаадугаар ангийн 290, есдүгээр ангийн 285 гээд нийт 585 сурагч оролцож байна.

Өнөөдөр “Puzzle” буюу оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөнт тоглоомын тэмцээнээр эхэллээ. Тус тэмцээнд Монголын баг шаргуу бэлдсэн учраас сүүлийн шатанд шалгарсан. Мөн Сингапур, Хятад, Тайвань, Солонгос зэрэг Азийн орнууд өрсөлдөөн ихтэй байна.

Маргааш дэлхийн хэмжээний 18 шүүгч цоо шинэ бодлого зохиосноор үндсэн тэмцээн эхэлнэ. Долоодугаар сарын 26-нд ганцаарчилсан төрлийн болон багийн аваргаа шалгаруулна.

-Оролцогчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Нийслэлийн ЗДТГ-аас замын болон хэв журмын цагдаа, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтад үүрэг өгсөн. Үүргийн дагуу ажиллацгааж байна. Мөн 170 сурагч, оюутан сайн дурын ажлаар нэг, нэг улсын багийг хариуцсан.

Ганцаараа ирсэн хүүхдүүд Герман Монголын хамтарсан технологийн сургуулийн дотуур байранд, эцэг эхтэйгээ ирсэн нь Улаанбаатарын 6 буудал, Тэрэлжийн 2 амралтын газар хуваагдан байрласан.

-Монголд тус тэмцээнийг зохиосноор ямар давуу талтай вэ?

-Хүүхдүүд надаас “Ийм гоё тэмцээн зун болгон болдог юм уу” гэж асуухад нь “Зун болгон биш ээ зуундаа ганц зохиогдож байна” гэж хэлсэн. Цаашдаа туршлагажаад илүү сайн зохионо. Монгол хүүхдүүдээ хөгжүүлэхэд хамгийн их хэрэгтэй. Мөн сайн дурын оюутнуудад туршлага болж байна. Бид анх удаа ийм том тэмцээн зохиож байгаа учраас туршлага дутлаа. Тиймээс өнөөдөр ямар алдаа гаргасан, маргааш яах вэ гэдгээ ярилцаж, сайжруулдаг. Математикийн тэмцээн шинжлэх ухааны хөгжлийн үүдийг томоор нээж байна” гэв.

Ногоон өнгийн богино ханцуйтай цамц өмссөн хүүхдүүд баярлаж гүйлдэх нь нүдэнд туслаа. Канад улсын оролцогч Max Tian болон Eden Yu “Өнөөдөр үнэхээр хөгжилтэй байна. Монгол их таалагдлаа. Бид хоёр Канадаас ирсэн. Гэхдээ Хятад үндэстэн. Монгол гэрт амьдрах сайхан санагдсан. Бүх улсын баг их нөхөрсөг юм байна. Бид хоёр сарын турш шаргуу бэлдэж байгаад ирлээ.

Би авч болох хамгийн дээд оноог авсан. Монголд ирээд тэмээ унах маш их таалагдсан. Хятад, Америк улсын баг хүчтэй байсан учраас айж байна. 

Би анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Үндсэн олимпиаддаа байр эзэлнэ гэсэн итгэл багассан” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ тэмцээнд Монгол улсаас бага ангийн 39, дунд ангийн 41 сурагч оролцож байна. Тэдний төлөөлөл Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Х.Учралтай ярилцлаа. Тэрээр “Олон улсын хүүхдүүд болохоор хэл нэвтрэлцэхгүй жаахан хэцүү байна. Азийн багууд хүчтэй байлаа.

Би долоо хоногийн баасан гараг бүр бэлдсэн. 32 улсын хүүхдүүд дунд ирээдүйн ерөнхийлөгч ч байж магадгүй учраас бүгдтэй нь танилцана гэсэн зорилготой. Эх орондоо тэмцээнд оролцохоор сандрал багатай, эзэн нь юм шиг тайван байдаг юм байна.

Математикийг сайн сурснаар бусад физик, хими, биологи зэрэг байгалийн ухааны хичээл рүү хөрвөхөд амархан болдог. Математик надад илүү чөлөөтэй сэтгэхэд тусалдаг" гэлээ. 

Гадаа нар дээрээс төөнөж хэсэг хүүхдүүд саравчлан зогсоцгооно. Хэдий хожигдсон ч бүгд л баяр хөөртэй харагдав. Энэтхэг улсын оролцогчид байжээ. Оролцогч Senuji Sehansan “Монгол хүмүүс их эелдэг. Миний бодож байснаас илүү сайхан улс санагдав. Өнөөдрийн тэмцээн төсөөлснөөс хүнд байлаа. Тайвань баг хүчтэй юм байна. Бид өмнө жил Вьетнамд зохиогдсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Тиймээс энэ жил өөрсдөдөө итгэлтэй байна. Бас олон улсын сайн найзуудтай болсон. Математик биднийг холбож буй мэт санагдлаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.

Гана улсын оролцогч Kwabena Sarpong “Энэ хот ямар ч аюулгүй амгалан юм байна. Миний хувьд Монголын баг их хүчтэй санагдлаа. Учир нь би нэг оролцогчийнх нь цаасыг санамсаргүй харсан чинь 2,3-р хэсгийг бүгдийг нь хийсэн байсан. 

Илүү хөгжсөн улсаас гэвэл Хятад баг сайн байж магадгүй юм. Энэ тэмцээнд орохын тулд шаргуу бэлдсэн учраас өөртөө итгэлтэй байна. Хэдий халуун өдөр ч салхи үнэхээр сэрүүхэн үлээж байна” гэж ярилаа.

Дээр дурдсан 585 сурагчийн эцэг эх, багш нар нэмэгдэж нийт 1007 зочин ирсэн. Хүүхдээ дэмжихээр ирсэн Малайз улсын иргэн Chua Yeng Peng “Зохион байгуулалт сайтай байгаа нь таалагдлаа. Бидний байрласан орчин тухтай, таатай санагдсан. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангаж байна. Бид хүүхдүүдээ тайван байлгаж, чадлаараа дэмжиж байна” гэж хэллээ.

IMC (International Mathematics Competitions)  бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиад нь 1999 оноос анх зохиогдож эхэлсэн бөгөөд дэлхийн олон орныг хамарсан, өндөр чансаатай тэмцээн юм. Монгол Улсад анх удаа ийнхүү зохион байгуулж байгаа нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй эдийн засаг, аялал жуулчлалд ч давуу тал үүсгэж байна. 

Тэмцээнд дэлхийн математикийн боловсролоор тэргүүлэгч, өндөр чансаатай 32 улсаас шалгарсан сурагчид оролцож,

  • Бага ангийн буюу 4-6-р анги,
  • Дунд ангийн буюу 7-9-р ангийн гэсэн ангилалд хувийн болон багийн төрлөөр өрсөлдөж байна.

IMC тэмцээнд 2010 оноос эхлэн Монгол улс оролцож эхэлжээ. 16 жилийн дараа өөрийн улсдаа зохиох эрхийг авч, тэмцээн үргэлжилж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан