gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийжээ

Б.Нямдарь
Нийслэл
2025-09-05
12
Twitter logo

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж буй. Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцаж тогтмол хийж байна. 

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Хот нийтийн аж ахуйн чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас шат дараатайгаар хот нийтийн аж ахуйд ажиллаж байгаа нийт ажилчдын цалинг нэмсэн. Мөн хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар хийж байна. 2024 онд 114 техник хэрэгсэл авсан бол, 2025 онд 241 техник хэрэгсэл шинээр авахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна” гэлээ. 

Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Нийслэлээс дүүрэгт хот нийтийн ажлын чиг үүрэг шилжиж ирснээс хойш томоохон ахиц дэвшлүүд гарсан. Үүний хүрээнд хүн хүч техник хэрэгсэл өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн. Дүүргийн хэмжээнд 500 гаруй ажилтан албан хаагч болон хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит 23 байгууллага цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн ажилбарууд, орчны гэрэлтүүлэг, хог тээврийн ажлуудыг өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ онд нийслэлээс парк шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан зам талбай болон хайс хашлага угаадаг, усалгаа хийдэг, өвөлдөө давс бодис цацах олон үйлдэлт дэлхийн томоохон брэндүүдийн 40 гаруй зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийж, хот нийтийн аж ахуйн ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Мөн бид өнгөрсөн сард бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулсан бөгөөд уг цэвэрлэгээнд 206 сууц өмчлөгчдийн холбоо, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2100 аж ахуйн нэгж, төрийн болон захиргааны 450 албан хаагч оролцсон” гэлээ. 

Түүнчлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. 

Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм. 

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан