АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштэйнтэй холбоотой мянга мянган баримт материалыг цахим хуудаснаасаа устгалаа.
Учир нь дээрх баримтуудад хохирогчдын мэдээлэл ил болсон хэмээн хүмүүс гомдол гаргасан аж.
Эдгээр баримтыг нийтэд ил болгох шийдвэрийг Конгресс баталж, өнгөрсөн баасан гарагт тус яамнаас гурван сая хуудас бүхий баримт, 180 мянган зураг, 2000 бичлэгийг нийтэд ил болгосон.
Эдгээр баримт дунд хохирогчдыг нэрээр нь таньж болох цахим шуудангийн хаяг ил байснаас гадна нэр, царай нь танигдахуйц нүцгэн зургууд багтсан байжээ.
Үүний улмаас 100 орчим хохирогчийн амьдрал орвонгоороо эргэсэн гэж хохирогчдын өмгөөлөгч нар мэдээлсэн байна.
Хохирогчид хамтран гаргасан мэдэгдэлдээ уг баримтуудыг ил болгосныг хүлээн зөвшөөрөх аргагүй хэмээгээд өөрсдөд нь дахин сэтгэл зүйн шарх үүсгэх ёсгүй гэжээ.
Харин Хууль зүйн яам энэ асуудалд тайлбар өгөхдөө зарим мэдээлэлд хаяг, нэр нь ил байгаа нь техникийн болон хүний алдаатай холбоотой гэв.
Устгах хүсэлт гаргасан баримтуудыг яамны цахим хуудаснаас устгасан бөгөөд дахин шалгаж, нэр, царайг нь бүр халхалсан эсэхийг нягтлах аж.
Эх сурвалж: ВВС