gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНСУ-ын Засгийн газрын $5.6 саяын буцалтгүй тусламжаар гаалийн хяналтыг сайжруулна

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2026-02-05
8
Twitter logo

“Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн нээлт боллоо

Монгол улсын Гаалийн Ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг сайжруулах төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гаалийн Ерөнхий газарт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чой Жин Вон, КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Жу Хэйн Нан, Сангийн яамны дэд сайд Б.Хулан, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран зэрэг холбогдох яам, агентлаг, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Тус төсөл нь БНСУ-ын Засгийн газрын 5.6 сая ам долларын буцалтгүй тусламжаар 2025-2028 онд хэрэгжих бөгөөд гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлага, өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэх, хиймэл оюун, машин сургалт, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэх, гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж буй юм.

Төслийн хүрээнд, эрсдэлийн удирдлага болон өгөгдлийн сангийн системийг шинэчлэх; агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд тавих гаалийн хяналтыг орчин үеийн технологиор сайжруулах; гаалийн хяналт шалгалтын үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх мөн гаалийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улс, БНСУ-ын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын гадаад худалдааг хөгжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлэн цаашлаад эдийн засгийн өсөлт, гаалийн байгууллагын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах юм.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан