Энэтхэгт сүүлийн өдрүүдэд улс төрийн шинэ "дүр" бий болж, "Жоом Ардын Нам" нэртэй цахим улс төрийн хөдөлгөөн эрчээ авч байна.
Тодруулбал "Жоом Ардын Нам" нэртэй, жоомыг төлөөллөө болгосон улс төрийн цахим хөдөлгөөн өрнөж, хэдхэн хоногийн дотор сая сая дагагчтай болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Дээд шүүхийн шүүгч ажилгүй залуусыг "жоом, шимэгч" хэмээн зүйрлэн ярьсан байна.
Улмаар ажилгүй, залхуу гэж шүүмжлүүлсэн залуучуудын төлөөлөл энэ нэршлээр нь дээрх хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.
Тус шүүгч хэлсэн үгээ тайлбарлахдаа "Хуурамч дипломтой хүмүүс"-ийг шүүмжлэхийг зорьсон гэв.
Гэсэн ч олон нийтийн дунд энэ үг нь газар авч улмаар “Cockroach Janta Party” буюу “Жоом Ардын Нам” нэртэй хошин хөдөлгөөн ч бий болсон нь энэ аж.
Энэ нэр нь эрх баригч Бхаратия Жаната /Ардын/ Нам (BJP)-ыг егөөдсөн хэлбэр гэв.
Хөдөлгөөнийг албан ёсны нам гэж бүртгээгүй ч цахим орчинд хурдацтай тархаж, гишүүнчлэлийн маягт хүртэл нээжээ.
Тэд өөрсдийгөө “ажилгүй, залхуу, байнга нийгмийн сүлжээнд цагийг өнгөрөөж, гомдоллодог хүмүүс” гэж хошигнон тодорхойлсон байна.
Хөдөлгөөнийг эхлүүлсэн Абхишек Дипке нь улс төрийн харилцааны чиглэлээр ажиллаж байсан бөгөөд одоо АНУ-д суралцдаг аж.
Хэдхэн хоногийн дотор тус хөдөлгөөний цахим хаяг 10 сая дагагчтай болж, Энэтхэгийн эрх баригч намын албан ёсны хаягийн дагагчийн тоог ч гүйцжээ.
Гэсэн ч энэ хөдөлгөөн улс төрийн бодит өөрчлөлтөд хүргэх эсэх нь тодорхойгүй байна. Судлаачид үүнийг залуусын сэтгэл ханамжгүй байдал, цахим бухимдлын илэрхийлэл гэж үзэж байна.
Энэтхэг бол дэлхийн хамгийн залуу хүн амтай орнуудын нэг. Гэвч олон залуус ажилгүйдэл, амьдралын өртөг, ирээдүйн тодорхойгүй байдлаас болж улс төрөөс улам бүр хөндийрч байгаа талаар судалгаанд дурджээ.
Эх сурвалж: ВВС