Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэж 26 тогтоолын төсөл баталснаар өчигдөр дуусав.
Онцолбол, “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, тогтоолын төсөл, мөн төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоолын төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон тээврийн хэрэгслийн зогсоолын байршил батлах тухай тогтоолын төслүүд баталжээ.
Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 15-р хороо буюу Билэг их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв.
Эх сурвалж: НИТХ