УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “Сүүлийн 10 жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл байна. Сангийн яам ямар тооцооллоор үүнийг баталдаг вэ, ойлгохгүй юм. Учир нь тухайн жил баталсан төсвийн хүрээний мэдэгдэл нь өмнөх төсвийн төсөөллөөсөө зөрүүтэй байгаа, сүүлийн 10 жилээр харьцуулаад үзээрэй. Бид эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөлөөд зардлаа маш өндөр тавиад байна.
Айлаар яривал бид сарын 1 сая төгрөгийн орлого хэр нь 1.5 сая төгрөгийн хэрэглээтэй байна.
Энэ байдлаар үргэлжилбэл орлого нь зарлагаа дийлэхгүй өрнөөс өрийн хооронд байх нөхцөл рүү явна. Цаашид энэ байдал 3-4 жил үргэлжлэх юм бол улсын төсвийн орлого урсгал зардлаа санхүүжүүлээд л дуусна, хөрөнгө оруулалтын зардалгүй болох нь.
Бид одоохондоо баясаад бие биеэ дэмжээд яваад байж болох л байх. Гэхдээ нэг их орлоготой, баян айлын хүүхдүүд шиг урсгал зардлаа тэлээд л байна шүү дээ. Айлаар яривал бид сарын 1 сая төгрөгийн орлоготой хэр нь 1.5 сая төгрөгийн хэрэглээтэй байна. Түрүүлээд зарлагаа гаргачихдаг, орлого нь араас нь.
Инфляцыг 6 хувь гээд тавьчихдаг. Гэтэл өнөөдөр 10.1 хувь байна. Хүнсний бараа бүтээгдэхүүнийх 14.6 хувь байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр иргэдийн халаасанд байгаа 100,000 төгрөгөөс 14,600-г нь төр хулгайлаад байна гэсэн үг. Инфляци, үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барих юм бэ” гэв.