"Эрдэнэс Оюу толгой" компани 20 сая ам.долларыг "Оюу толгой"-гоос авч, зориулалтын дагуу ашиглаагүй гэх мэдээлэл гарсан. Тус компани засаглалаа сайжруулах, хүний нөөцөө чадавхжуулах гэх мэт олон ажил хийхээр санхүүжилт авчээ.
"Оюу толгой" үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаар нийт 20 сая ам.долларыг "Эрдэнэс Оюу толгой" компанид хүсэлтийн дагуу олгох шийдвэр гарсан байна. Гэхдээ энэ мөнгийг нэг дор олгоогүй, хийсэн ажлын тайланд үндэслэн тухай бүр олгожээ. Нийт санхүүжилт 18.2 сая ам.долларт хүрсэн байна.
Тэгвэл өнөөдөр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ асуудалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Тэрээр, "Хяналт шалгалтаар олон зүйл ил болсон. "Оюутолгой" ХХК-ийн гүний уурхайн бүтэн байгуулалтын явцад хяналт тавих зорилгоор "Эрдэнэс оюу толгой" 20 сая ам.доллар авсан. Үүнийг төгрөг рүү шилжүүлбэл маш их хэмжээний мөнгө.
18.2 сая ам.доллар нь өнөөдрийн ханшаар 64.9 тэрбум төгрөгтэй тэнцэнэ.
Гэвч зориулалтын бусаар зарцуулсан. Барилга байшин худалдан авч, хууль бус зар сурталчилгаанд ашигласан. Өөрийн хамаарал бүхий, 50 хувийг нь эзэмшдэг компанийн жүжгийг сурталчилсан. Үүндээ гадаадын хуулийн этгээд, иргэдийг ашигласан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, АТГ руу шилжүүлсэн" гэв.
Энэ санхүүжилттэй холбогдуулан АТГ "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 2025.12.09-нд 48 цагийн хугацаатайгаар баривчилсан юм. Э.Ганхүү захирал ажлаа үргэлжлүүлэн хийж байна.
Тэрээр 2025.11.04-нд УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурлын үед "Манай компани 2021 оноос эхлээд Оюутолгойн ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолоор жилд таван сая буюу дөрвөн жилийн хугацаанд 20 сая ам.доллар авч, далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавихаар санхүүжүүлэлт авах болсон.
Өнөөдрийн байдлаар нийт 18.2 сая ам.доллар авчээ. Энэ мөнгийг би ажлаа авахаас өмнө буюу 2024.03.04-нөөс өмнө авсан байв. Бид үлдэгдэл 2 сая ам.долларыг аваагүй. Засгийн газрын хуралдаанаар энэ зардлаар зөвлөх үйлчилгээ авах болгосон. Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан ажлуудыг холбогдох хуулийн дагуу нууцын гэрээнээс гаргаж өгнө үү гэсэн бичгийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн.
Есдүгээр сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д хийсэн гадаадын зөвлөх үйлчилгээний гэрээг ил болгох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулж, 10.03-нд Тагнуулын ерөнхий газарт жагсаалтаар нь хүргүүлсэн" гэж УИХ-ын гишүүдэд танилцуулжээ.
Зөвлөх үйлчилгээний тухайд "1.9 сая ам.долларыг Англид бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан, хоёр гишүүнтэй "Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd" компанитай дөрвөн удаагийн үйлдлээр гэрээ хийж, дэлхийд Монголыг сурталчлахаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг "Херо энтертэйнмент" компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн.
Рио тинто 20 сая ам.долларыг Засгийн газарт өгөх шийдвэр гаргахаас нэг өдрийн өмнө Засгийн газар үрэх шийдвэр гаргасан. Тэгэхээр хэн нэгэн аман тохиролцоо хийж, 3-4 жил зарцуулсан. Энэ мөнгийг юунд зарцуулсан нь байгууллагын нууц" гэж Б.Энхбаяр сайд мэдэгдэж байв.
УИХ 2019 оны 11 сарын 21 өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол гаргасан. Тогтоолд "Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх" тухай заасан байна. Энэ дагуу "Эрдэнэс Оюу толгой"-д дээрх санхүүжилтийг олгожээ.
Тэгвэл 18 сая ам.долларыг аль захирлын үед хүлээн авсан бэ?
УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Н.Цэрэнбат "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирлаар 2021 оны аравдугаар сараас 2023.12.28 хүртэл ажилласан. Түүний дараа н.Сэргэлэн түр орлогчоор гурван сар ажиллаж, түүнээс Э.Ганхүү захирал 2024.03.04-нд ажил хүлээн авчээ.
"Эрдэнэс Оюу толгой"-н толгой компани нь "Эрдэнэс Монгол" нэгдэл. Иймд тус нэгдлийн Стратеги төлөвлөлтийн газрын дарга н.Сэргэлэн гурван сарын хугацаанд, дараагийн хүн томилогдох хүртэл энэ ажлыг хавсран гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл толгой компаниас түр томилгоо хийсэн байна.