Энэ жил нийслэлд хэрэгжүүлэх дэд бүтцийн ажлын нэг нь тусгай замын автобус. Энэ төслийн нийт өртөг 60 сая ам.доллар бөгөөд санхүүжилтийг шийджээ.
Нийслэлд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан ч дийлэнх төслийн санхүүжилтийг шийдээгүй. Тусгай замын автобус/BRT/ нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм.
Энэхүү төсөл хотын төв, захын дүүргүүдийн хооронд нийтийн тээврийн урсгалыг хурдан, найдвартай, хүртээмжтэй болгох зорилготой.
Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд төлөвлөсөн. Нийт 12.9 км урт, 19 буудалтай, тусгай замын автобусны шугам байна.
Ард Аюушийн өргөн чөлөө (П. Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас эхлэх зогсоол)-өөс - Энэбиш өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их Сургуулийн гудамжнуудыг Их тойруугийн өргөн чөлөөтэй холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд эцсийн зогсоол)-уудыг холбоно.
Өдөрт тээвэрлэх зорчигч 25,000-35,000. Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ.
Төслийн явцын хувьд, нарийвчилсан ажлын зураг төсөл боловсруулах, барилгын ажлын хяналтын зөвлөх, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөлтийн зөвлөх сонгон шалгаруулах бэлтгэл ажлууд хийж байна. Нарийвчилсан зураг төсөл батлагдсаны дараа газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэлтийг АХБ-ны журмын хүрээнд хэрэгжүүлнэ.
Азийн хөгжлийн банк төлөвлөгөө, нийгмийн хамгаалал, жендэртэй холбоотой олон нийтийн санал гомдол хүлээн авах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Ингэхдээ төслийн Зээлийн болон төслийн гэрээ, дамжуулан зээлдэх гэрээнүүд бүрэн хүчин төгөлдөр болсны үндсэн дээр санал гомдол хүлээн авах механизмыг ажиллуулахаар тохиролцжээ.