Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Тайж хайрхан”-ы бэлд болж өндөрлөлөө.
Фестивалийн үеэр шилдгүүдийг тодруулжээ. Тэргүүн байрт Дундговь аймгийн өвлөн уламжлагчид шалгарч, 30 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ. Тус аймаг энэ жилийн фестивальд “Загийн ус” сэдвээр оролцсон байна.
Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч болон хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг тодруулж, алдаршуулан шагнажээ.