Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийснээ өнөөдөр (2026.08.20) танилцууллаа. Нийгмийн даатгалын реформын хүрээнд хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс ахмадуудад олгож эхлэхээр төлөвлөж байна гэж мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дундаж тэтгэвэр 955 мянган төгрөг байгаа бөгөөд энэ тоо 233.8 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 188.8 мянган төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэтгэврийн суурь хэмжээ 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийт 435 мянган ахмад хамрагдана. Тус үйл ажиллагаанд нийт 1.2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон.
Энэхүү реформ нь тэтгэврийн тогтолцоонд үүссэн ялгаатай байдлыг бууруулж, ахмад настнуудын хөдөлмөр, хөдөлмөрийн жил, гавьяаг илүү шударгаар үнэлэхэд чиглэж байна. Ахмад үеийнхнийхээ хөдөлмөрийг үнэлж, тэтгэврийн тогтолцоог илүү шударга болгоно" гэж мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тэтгэвэр авч буй 435 мянган иргэн байна.