Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод нийтдээ 76 вагон буюу 4560 тонн АИ92 шатахуун ирж, үүнээс Улаанбаатар хотын 218 ШТС-д 1950 тонн, орон нутгийн 56 ШТС-д 600 тонныг хүргүүлжээ.
Шуурхай штабын зүгээс шатахууны түгээлтийг эрчимжүүлэх хүрээнд ШТС-уудад 24 цагийн турш хяналт тавиж байгаа бөгөөд аж ахуй нэгжүүдийн зүгээс өгсөн үүрэг чиглэлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цаашид сумдын ШТС-уудыг АИ92 шатахуунаар хангахад анхаарч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгснийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн үеэр онцоллоо.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам