Нийгмийн сүлжээнд иргэний зүгээс “Хятадын согтуу иргэд Сүхбаатарын талбай дээр шээгээд зогсохгүй, шаардлага тавьсан цагдааг үл тоов” гэх гарчигтай мэдээллийг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 онд нийтэлж байв. Энэ бичлэг сүүлийн өдрүүдэд дахин цахим сүлжээгээр тархаж, олны шүүмжлэлийг дагууллаа.
Дээрх асуудлыг анх цагдаагийн байгууллага 2024 оны тавдугаар сарын 10-ний өдөр бүртгэж авсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл (Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах), 5.2 дугаар зүйл (Танхайрах), 15.2 дугаар зүйл (Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах)-д зааснаар шалгалтын ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс дээрх гадаад улсын иргэдийг олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан үйлдэлд 10 нэгжээр, Төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд 250 нэгжээр тус тус торгож, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэсэн үйлдэлд 20 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулж байв.
Эх сурвалж: ЦЕГ