Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Энэ хуулийн төслийн заалт бүрийг үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд нарийвчлан авч үзэх шаардлагатай байгаа нь гишүүдэд харагдаж байгаа байх.
Энэ хуулийн төслийг хэн санаачилсан ямар агуулгатай байхаас үл хамааран УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг тодорхой болгох шаардлага бол бий.
Түүнээс гадна Их хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг ч авч үзэх шаардлага байна. Би Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байхдаа гишүүдийн ёс зүйг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс бүлгийн гишүүдийнхээ үнэлгээний журам гэж гаргаад нэлээн асуудал болж байсан. Та бүхэн санаж байгаа байх.
Энэ журмаар хуралдаа суухгүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй, гишүүний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй зэрэг тохиолдолд тодорхой үнэлгээ хийж, улс төрийн хариуцлага тооцдог механизмыг бий болгохыг зорьж байсан. Харамсалтай нь батлагдаагүй.
Хэрэв батлагдсан бол өнөөдөр Засгийн газар болоод төрийн тогтвортой үйл ажиллагаа ч хэвийн явагдаж, гишүүдийн ёс зүйн асуудал хууль болтлоо яригдахгүй байсан байх. Тус хуулийн төсөлд дэмжих болон дэмжихгүй хэд хэдэн заалт байна.
Ёс зүйг хуульчилж болдоггүй гэдэг. Энэ нь өөрөө онолын маргаантай сэдэв. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталж байх үед ч гэсэн хууль болгож гаргая гээд хэлэлцүүлэг зохион байгуулж байхад "ёс зүйг хуульчилдаггүй" гээд дүрмээрээ батлагдаад явж байсан.
Нэг асуулт байна. "Үндсэн хуулийн цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоол батлагдсанд тооцох" зохицуулалт тусгасан байсан. Энийг уншаад яг ийм агуулгаараа байгаа эсэхэд эргэлзэж байна. Үндсэн хууль зөрчсөн, эгүүлэн татах үндэслэлтэй талаар Үндсэн хуулийг цэцийн дүгнэлтийг УИХ танилцаад, хэлэлцүүлэхгүйгээр, санал хураахгүйгээр тухайн гишүүнийг эгүүлэн татаж болзошгүй байна. Энэ өөрөө ноцтой асуудал шүү. Үүнд тодорхой хариулт авмаар байна" гэв.