ОХУ ням гарагийн шөнө Киев хот руу 23 баллистик пуужин харвасан ч Украинд сөрөн устгах пуужин хомс байсан тул нэгийг нь ч устгаж чадаагүй гэж Агаарын цэргийн хүчнээс нь мэдэгджээ.
Оросын ээлжит томоохон цохилтын улмаас Киев хот бол ойр орчмын бүс нутгийн 23 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна.
Мөн орон сууцны хэд хэдэн барилга нурж, аврагчид нуранги дороос хүмүүсийг эрэн хайсаар байгаа аж.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энэ долоо хоногт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар холбоотнуудаа агаарын довтолгооноос хамгаалах систем, ялангуяа Патриот пуужин яаралтай нийлүүлэх шийдвэр гаргахыг уриалах гэнэ.
Тэрбээр энэ удаагийн довтолгоонд ОХУ нийт 68 пуужин, 351 дрон ашигласан бөгөөд Украин ихэнх дрон, далавчит пуужинг устгасан ч баллистик пуужингийн эсрэг хамгаалалт хангалтгүй байсныг онцолсон байна.
Харин ОХУ Украины тал дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү алсын зайн дроноор цохилт өгсөн гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: ВВС