Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны ээлжит тоглолт Бразил болон Японы шигшээ багуудын хооронд боллоо.
Шөвгийн 32-ын хамгийн сонирхолтой гэж хэлж болохуйц учраануудын нэг яалт ч үгүй дээрх хоёр баг байсан юм.
Тоглолтод Бразил улсын баг 2:1 онооны харьцаагаар хожил авч, шөвгийн 16-д шалгарч байна.
Тоглолтын эхний хагаст Бразилын шигшээ баг бөмбөг эзэмшилтээр илүүрхэж, хэд хэдэн аюултай довтолгоонуудыг хийж байсан.
Гэхдээ тоглолтын 29 дэх минутад Японы тамирчин Кайшү Сано өрсөлдөгчийнхөө бөмбөгийг тасалж, өөрөө тууж явсаар алсын зайнаас өшиглөсөн нь тоглолтын эхний гоол болж орсон юм.
Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй Бразилын тамирчин Каземирогийн хаалга руу мөргөсөн бөмбөг бараг орж явсан ч япончууд амжилттай хаасан. Гэсэн ч удалгүй Каземиро дахин нэг мөргөсөн нь тооны харьцааг тэнцүүлэх чухал гоол болов.
Тоглолтын үндсэн цаг дуусаж шүүгч 6 минут сунгасан. Энэ нэмэлт минутын сүүлчийн мөчид /90+6/ Габриел Мартинелли гоол оруулж, багтаа хожил авчирлаа.
Бразилын гол тоглогчдын нэг болох Неймар гэмтлийн улмаас шигшээ багийнхаа эхний хоёр тоглолтод оролцоогүй. Харин гурав дахь тоглолтод сэлгээнээс орж ирэн тоглосон бол энэ тоглолтод сэлгээнд өнжлөө.
Ингэснээр Бразилын шигшээ баг шөвгийн 16-д Кот Д’Ивуар болон Норвегийн аль ялсантай нь тоглох болж байна.