Малчны тухай хуулийн талаар Дорноговь, Өмнөговь, Архангай аймгийн малчид юу хэлэв?
Бүх малчин боловсролгүй биш шүү дээ. Бид отроор явахаар маш том газруудыг хашаалаад авчихсан байдаг. Аймгуудын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, газрын дарга нар маш том газартай. Тэднийг шалгаач ээ. Бид тэр хашааг нь тойроод л хөвөнтэй дээлтэйгээ явдаг. Өвөлжөөгүй маш олон малчин бий.
Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна гэж хуульд бичсэн. Гэвч ХААИС-ийн тодорхой ангид л малчны хүүхэд сурах боломжтой. Хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа сурах хүсэлтэй байна гэв.
Өмнөговь аймгаас ирсэн малчин "Манай аймагт хариуцлагагүй уул уурхай их байгаад анхаарна уу" гэв. Мөн уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд өрнөж байгаа ч тэнгэр шинждэг малчид их цөөрсөн. Малчны тухай хуульд малчдад олон үүрэг хүлээлгэсэн, хүний эрхийг хангалттай сайн тусгаагүй гэв.
Энэ хуулийг 2024.06.05-ний өдөр буюу хоёр жилийн өмнө баталжээ. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг баталснаас хойш 5 жилийн дараа хэрэгжилтийг нь үнэлдэг. Энэ хуулийг яагаад хоёр жилийн дараа үнэлж, эргэж харж байгааг УИХ-ын гишүүн Б.Уянга асуув.
Энэ хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Хуулийг дагаж 11 журмыг батлах ёстой ч батлаагүй, хуулийн хэрэгжилт сул байна. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг ярих шаардлагатай. Энэ хуульд анх удаа малчны бүтээмжийг оруулсан ч бүтээмжийг хэрхэн хэмжих вэ гэдгийг Засгийн газар тодорхой болгох ёстой юм.
Ингэснээр малчны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх нь тодорхой болно. Хүн амын бодлого алдагдсан тул залуу малчид цөөрсөн.