АНУ хүн бүрд боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх, багш нарын ур чадвар, нөөц бололцоог бэхжүүлэхэд чиглэсэн "Teach for All" дэлхийн сүлжээг тууштай дэмжжээ.
"Teach for America" загварыг олон улсад нэвтрүүлэх зорилгоор 2017 онд байгуулсан энэ сүлжээ ирээдүйн шилдэг удирдагчдыг багшаар бэлтгэдэг.
“Teach for America” болон “Teach for All” дэлхийн сүлжээний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Венди Копп 38 жилийн өмнө буюу их сургуулиа төгсөхдөө энэ ажлыг эхэлжээ. Түүний санаа дэлхийг хамарсан том хөдөлгөөн болно гэж төсөөлөөгүй байна.
Коллеж төгссөн шилдэг залуусыг хамгийн хүнд газарт хоёр жил багшлуулах нь сурагчдад төдийгүй, залууст ч сайнаар нөлөөлдөг. Нийт 115 мянган төгсөгчийн 75 хувь нь боловсролын тогтолцооны бүх шатанд өөрчлөлт хийхээр ажилласаар байна.

“Teach for Mongolia” аяллаа эхлүүлээд удаагүй. Тэд Монголын хамгийн ирээдүйтэй залуусыг хөдөө багшлуулахаар элсүүлж байна. “Хүүхдийн төлөө өөрчлөлт хийх хүн байхгүй бол техник технологи, сургалтын хөтөлбөр, шинэ сургуулиуд байгаад ахиц гардаггүй. Бидэнд хамтын манлайлал хэрэгтэй. Teach for Mongolia үүнийг хэрэгжүүлнэ” гэж Венди Копп ярив.
2022 онд байгуулсан, “Teach for All” сүлжээний Монгол дахь албан ёсны түнш болох “Teach for Mongolia” байгуулагдсан цагаас хойш
• Хөдөөгийн сургуулиудад 40 шилдэг багшийг байршуулан ажиллуулсан.
• Улсын хэмжээнд есөн мянган сурагчийг хамруулж, боловсролын чанарт ахиц гаргасан.
• Залуу боловсон хүчин 21-р зууны шинэлэг заах арга зүйг нэвтрүүлсэн.
• Боловсролын тэгш бус байдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан.
“Teach for Mongolia” байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Г.Гантүшиг 15 жилийн өмнө АНУ-ын Элчин сайдын яамны Фулбрайтын тэтгэлэгт шалгарчээ. Корнеллын их сургуульд төрийн удирдлагын магистр хамгаалсан байна.

Тэрээр оюутан байхдаа “Teach for America” хөтөлбөрийн талаар сонсоод ойлгоогүй ч банк, санхүү болон төрийн салбарт ажиллаж, аав болсны дараа боловсрол улс орны хөгжлийн гол суурь гэдгийг ойлгожээ. 2022 онд нөхөдтэйгөө хамтран “Teach for Mongolia”-г байгуулсан гэв.
Tэд ангид хичээл заагаад зогсохгүй, хөгжил, боловсролын шинэчлэлийг түүчээлэх манлайлагчдын залгамжийг бэлтгэдэг. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган хоёр орны боловсролын салбарын түншлэлийг өндрөөр үнэлж, цаашдын алсын хараагаа хуваалцлаа.

АНУ, Монгол Улс боловсролын солилцооны чиглэлээр 40 жилийн турш тууштай хамтран ажиллажээ. Фулбрайт, IVLP, Хэмфри хөтөлбөрүүд болон Энхтайваны корпусын үйл ажиллагаа хоёр талын харилцааг илэрхийлнэ. Элчин сайд орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд боловсролын солилцооны хөтөлбөрийг нийслэлээр хязгаарлахгүй. Хөдөө түлхүү хэрэгжүүлнэ гэв.
Улаанбаатар дахь англи хэл сурах бүсийн багш нарыг хөгжүүлэх төв аймаг, сумдын сурган хүмүүжүүлэгч, төрийн албан хаагчдад нээлттэй. Үүнийг орон нутгийн иргэдэд улам хүртээмжтэй болгохоор зорьж байна.
Хоёр улсын мэргэжилтнүүд сургалтын хөтөлбөр, заах арга зүйн шилдэг туршлагаа хуваалцах нь чухал. АНУ алслагдсан сургуулийн англи хэлний сургалтыг сайжруулахад туслахад бэлэн гэж Элчин сайд Ричард Буанган мэдэгдлээ.
1300 гаруй монгол оюутан АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад суралцаж байна.
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Малик Брокана “Teach for America” хөтөлбөрийн төгсөгч юм. Тэрээр, “Би дипломат албанд орохоосоо өмнө 2000 онд "Teach for America" хөтөлбөрт хамрагдаж, Нью-Йорк хотын Өмнөд Бронкс дүүргийн дунд сургуульд хоёр жил англи хэл заасан.

Энэ ажил багш хүний хувиар надад том туршлага болсон төдийгүй нөөц бололцоо тааруу газар ажиллаж буй багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, сурагчдын боловсролын түвшнийг ахиулахад бодит хувь нэмэр оруулдгийг биеэрээ мэдэрсэн” гэв. АНУ-ын Элчин сайдын яам англи хэлний сургалт, боловсролын солилцоо, багш нарын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсын боловсролын салбарыг бэхжүүлэхийг зорьдог.
Өнөөдрийн байдлаар 1300 гаруй монгол оюутан АНУ-ын коллеж, их дээд сургуулиудад суралцаж байна. Жил бүр 120 орчим иргэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй солилцооны хөтөлбөрт хамрагддаг.
Мэдээг бэлдсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл