Олон улс, улсын чанартай авто зам буюу иргэдийн хэлдгээр хот хоорондын зам ашигласны төлбөр авах цэгүүдийг энэ оны зургаадугаар сард бүрэн цахимжууллаа.
Төлбөр авах цэгүүд цахимжсанаар авто зам хэрэглэгч, жолооч, тээвэрчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тус цэгт түгжрэл дараалал үүсгэхгүй байх, бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх зэрэг олон давуу талтай болжээ. 2022 оноос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 33 цэгийг цахимжуулж эхэлсэн.

Зам тээврийн хөгжлийн төвийн Төлбөр үйл ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Л.Ганцэцэг “2021 онд улсын авто замын санд нийт 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Тухайн үед төлбөр авах цэгүүд цахимжаагүй, цэг бүрт ажилчид ажилладаг байв. ТАЦ-ууд цахимжсанаар өнгөрсөн 2025 онд 34 тэрбум төвлөрч авто зам ашигласны төлбөр хоёр дахин нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байна.
Орон нутгийн замын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол санал иргэдээс их ирдэг. Гэвч иргэд, аж ахуй нэгж, тээврийн хэрэгслийн эзэмшигч нар төлбөр үүссэн цахим нэхэмжлэлээ төлж барагдуулахдаа хойрго хандсаар байна.
Өнөөдрийн (2026.07.07)-ны байдлаар 420 мянга гаруй тээврийн хэрэгсэлд үүссэн 20 орчим тэрбум төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл төлөгдөөгүй. Үүнд 500,000-1,000,000 төгрөгийн өр төлбөртэй 2183, нэг сая төгрөгөөс дээш төлбөртэй 637 иргэн, аж ахуй нэгж байна.
Иймээс иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн баяр наадам, амралт зугаалгын үеэр түгжрэл дараалалгүй, ая тухтай зорчиж цахим төлбөрийн арга хэрэгслүүд болох ezam.mn, e-mongolia, e-barimt, hipay, gerege, toki зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө тухай бүр төлж явахыг уриалж байна” гэж ярилаа.
Зам тээврийн сайдын баталсан А/226 журамд,
-Тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, боломжит арга хэрэгслээр төлбөрийг бүрэн төлүүлжх арга хэмжээ авах
-Авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцно зэрэг зохицуулалттай болсон билээ.
Иргэд, аж ахуй нэгжийн зам ашигласны төлбөр Улсын авто замын санд шууд төвлөрч урин дулааны улиралд авто замын засвар, арчлалтад зарцуулагддаг.