Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.05) нэгдсэн хуралдаан 51.6 хувийн ирцтэйгээр 10.03 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товлов.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан зарим үед цаг сунган 22 цаг хүртэл хуралдаж 19 хууль, 14 тогтоол, нийт 33 хууль тогтоол баталсан гэлээ. Тухайлбал, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван анхдагч хууль болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хууль “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан амьдралд илүү нийцүүлж сайжруулсан гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн ирц сайжирч буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд өнгөрсөн тавдугаар сард 100 хувийн ирцтэй нэг удаа ч хурал таслаагүй, хоцроогүй, гадаад, дотоод томилолт, эмнэлгийн чөлөө аваагүй Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, Р.Батболд, С.Бямбацогт, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, М.Сарнай, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд нарт талархал дэвшүүллээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч тодотгоод Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.

Тодруулбал, Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 17 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсныг хуралдаан даргалагч мэдээлэв.
Ингээд хуралдааны эхний асуудал болох хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 68 гишүүн буюу 89.5 хувь нь дэмжлээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал үлдсэн хоёр хуулийн төслийг эцэслэн батлах асуудалд дөрвөн цагийн завсарлага авах саналыг гаргахад хуралдаан даргалагч 14 цаг хүртэл завсарлага өгөв.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар яаралтайгаар хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Иймд уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүнээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан байна.

Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь нь дэмжлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.