АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцооны хэрэгжилт маш сул байгааг мэдэгдлээ.
Трамп үүний өмнөхөн Ираны тавьсан энхийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн татгалзаад байв.
Тодруулбал Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ гал зогсоох тохиролцоо хэрэгжсэн хэвээр байгаа ч "үхэл амьдралын зааг дээр" буюу маш сул байгааг онцолжээ.
Тэрбээр "Эмч хүрч ирээд "Таны хайртай хүний амьдрах магадлал нэг хувьтай" гэж хэлж байгаатай яг адил нөхцөлд байна" хэмээн тайлбарлав.
Ираны талаас дайныг зогсоох, Ормузын хоолойг эргэн нээхтэй холбоотой шаардлагуудаа багтаасан саналыг ням гарагт АНУ-д хүргүүлсэн.
Трамп уг саналыг "яав ч хүлээн зөвшөөрөх боломжгүй, хогийн зүйл" хэмээн шүүмжилсэн.
Харин Ираны Гадаад хэргийн яамнаас өөрсдийн саналыг "хариуцлагатай бөгөөд өгөөмөр" байсан гэдгийг онцолсон юм.
Ираны төрийн хэвлэлийн мэдээлснээр Тегераны талаас "бүх фронтод дайныг нэн даруй зогсоох, Ираны боомтуудад тавьсан АНУ-ын бүслэлтийг цуцлах, дахин халдлага үйлдэхгүй байх баталгаа өгөх" зэрэг шаардлага тавьсан аж.
Мөн дайны хохирлын нөхөн төлбөр олгох, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлыг хөнджээ.
Трамп уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэний дараа Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС