Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026.04.22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдсэн.
Гэвч Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл иржээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавилаа.
Нийслэлийн удирдлагаас барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч хяналт шалгалтын явцад төслийн талбайд дөч орчим машин техниктэйгээр, инженер, техникийн ажилтнууд цемент цутгаж, гагнуур хийж байжээ.
Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн юм.
Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан. Хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулав.